Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Монгол малын баас, өтөг бууц Байгаль нуурыг бохирдуулж байна гэв


ОХУ-ын Төрийн Думаас Байгаль нуурыг хамгаалах дугуй ширээний яриа зохион байгуулж, мэргэжилтэн, шинжээчид оролцлоо. Өнгөрсөн оны аравдугаар сард Буриадад мал аж ахуйн хортой ялгадсыг гол, нуурын усанд хаясан хэргээр хэд хэдэн хэрэг үүсгээд байсан билээ.

Энэ удаад Биологийн ухааны эрдэмтэн, Москвагийн их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Михаил Колобовын судалгааг авч хэлэлцлээ. 

Тэрээр “Бид Сэлэнгэ гол, Байгаль нуурын усан санг хэдэн жил судаллаа. Сэлэнгэ бол Байгаль нуурын усны 50 хувийг хангадаг. Сэлэнгэ мөрнөөр дамжин маш их хэмжээний хортой нитрит бодис нуурт цутгаж байна. Хөрш Монгол 100 сая малтай. Үүнийг хүнээр тооцох юм бол тэрбум хүний ялгадас ямар ч шүүлтгүй Байгаль нуурт орж ирж байна гэсэн үг. Сэлэнгэ мөрний ойролцоо бэлчиж байгаа малын баас, өтөг бууц тэр чигээрээ Байгальд орж ирж байгаа юм. Мэдээж задарч, шингэж байгаа ч баасан дахь нитрит нь задардаггүй. Энэ асуудлыг шийдэхгүй бол Байгаль нуур мөхнө. Манай Буриадад мал аж ахуй байгаа ч хорт нөлөөний хувьд Монголоос хамаагүй бага” гэж ярьжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
3 өдрийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
3 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
4 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
2024.04.24
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
2
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

а 2024.03.23 2405:5700:311:88cc:6820:233f:38d6:e338

Бид нар ямар оросууд байгаа биш дээ. Гол усандаа хүндэтгэлтэй хандахаа мэднэ. Арай ч бас химийн хор хийж урсгахдаа тулаагүй шүү. Муу муудаа дээрэлхүү гэж энэ дээ.

0 Хариулах


Зочин 2024.03.19 2405:5700:312:7ba2:fc7d:f52b:c6db:2aca

Дээрэмчин үндэстний сураггүй нэг эрдэмтнийхээр бол: Монголын бүх мал зөвхөн Сэлэнгэ мөрний дагууд л идээшилж, бэлчдэг, гол мөрөн дотор ялгадсаа гаргадаг гэсэн үг үү?. Бас хэдэн сая, хэдэн мянган жилийн өмнөөс биш, саяханаас л Монголд мал аж ахуй бий болоод, тэгээд бий болуутаа л Сэлэнгэ мөрнөөр дамжуулаад Байгал нуурыг бохирдуулаад эхэлж үү?… оросууд ч шинжлэх ухаанч хүмүүс шүү!!!

0 Хариулах