Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

75 нас хүрсэн В.Леонтьев уйлж, унжилгүй тайзаа орхилоо


ЗХУ, ОХУ-ын алдарт дуучин Валерий Леонтьев 75 насны ойгоо тэмдэглэж байна.

Валерий төрсөн өдрөөрөө тайзаа орхиж байгаагаа мэдэгдэн, “Миний тавин жил зүтгэсэн эстрадын урлаг өтөлж доройтсон хүнийг тэвчдэггүй. Би 2019 онд 70 насныхаа ойгоор Москва, Питерт үнэгүй тоглолт хийсэн. Би уйлж, унжилгүй явж байна” гэж хэлсэн юм.

Валерий Леонтьев 1949 оны гуравдугаар сарын 19-нд Комигийн нэгэн тосгонд төржээ. 

Жүжигчин болохыг мөрөөддөг байсан ч тосгондоо шууданч, үйлдвэрийн ажилчин гээд янз бүрийн ажил хийж байв.

Воркутад байдаг эгчийндээ очиж, инженерийн сургуульд элсэж, хөдөө тосгоноосоо гарсан байна.

Хичээлийн хажуугаар дуу дуулж, ажилчдын өмнө концерт хийдэг болов.

30 настайдаа Ялтагийн наадамд түрүүлж, алдарт хөгжмийн зохиолч Давид Тухмановтой танилцсанаар амьдрал нь өөрчлөгджээ.

Хэт ганган, заримдаа замбараагүй хувцасладаг байснаас үе үе Засгийн газраас тоглолт хийх эрхийг нь хасдаг байжээ.

“Хэрэв чи тайзан дээр гарсан бол сүүлийн тоглолт шиг л хичээх ёстой. Яагаад гэвэл маргааш хэн нэгэн дарга чиний дуулах эрхийг хасаж магадгүй” гэж тэр ярьж байлаа.

Эхнэртэй, хүүхэдгүй. Гэргий нь Майамид амьдардаг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Жастин Биберийн шинэ зураг фэнүүдийг нь айлгав
2
4 өдрийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
3
2024.04.24
Орос, энэтхэг гишүүнтэй К-Поп хамтлаг X:IN ОХУ-д тоглолт хийнэ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
2024.04.24
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2024.04.05 202.126.91.220

Алдарт дуучин В.Леонтев 1983-84 оны зун УБ-д МҮЭСТОрдонд Ленинград мужийн 1 жижиг хотын филармоны концертын бүрэлдхүүнд ирж дуулж байсан. Ээж минь дуунд нь их дуртай байсан.

0 Хариулах