Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Эрдэмтэд ХДХВ-ийг эсээс амжилттай салгаж чаджээ


Эрдэмтэд Нобелийн шагналт ген засварлах аргачлалыг ашиглан халдвар авсан эсүүдээс ХДХВ-ийг амжилттай устгажээ. Энэ нь энгийнээр эсээс вирусыг хайчилж авахтай төстэй гэнэ. Молекулын түвшинд ДНХ-г тасалж байгаа тул ирээдүйд өвчтөн ХДХВ-аас бүрэн ангижрах боломжтой хэмээн эрдэмтэд найдлага тавьж байгаа юм.

Энэхүү туршилтыг амжилттай хийсэн Амстердамын их сургуулийн эрдэмтэд саяхан болсон анагаах ухааны бага хурал дээр ололтынхоо анхны хураангуй дүгнэлтийг танилцуулсан бөгөөд ХДХВ-ийн эмчилгээ гэж үзэхэд эрт байгааг онцолсон байна. Учир нь, энэ арга аюулгүй, үр дүнтэй эсэхийг баталгаажуулахын тулд илүү их судалгаа шаардлагатай байгаа аж.

Бусад улсын эрдэмтэд ч мөн ген засварлах аргачлалыг ХДХВ-ийн эмчилгээнд ашиглахаар оролдож байгаа юм. Гэхдээ ХДХВ-ийн халдварыг биеийн бүх эсээс салгах "маш хэцүү" гэж Лондон дахь Фрэнсис Крикийн хүрээлэнгийн вирусын мэргэжилтэн, доктор Жонатан Стойе BBC-д ярьсан байна. 

ХДХВ/ДОХ-ын халдвартай хүмүүст ретровирусын эсрэг эмчилгээ хийдэг ба энэ нь вирусыг идэвхгүй хэлбэрт оруулдаг аж. Хэрэв эмчилгээг зогсоовол унтаа вирус дахин сэргэдэг тул халдвартай хүмүүс насан туршдаа эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг. 

Холбоотой мэдээлэл: Ген засварлах аргачлалыг хөгжүүлсэн эрдэмтэд Нобелийн шагнал хүртлээ

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
4 өдрийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
3 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
2024.04.24
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.