Сүүлийн үед олны анхааралд өртөөд буй Fla гэж хэн бэ? Түүний талаар сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
1. Түүний жинхэнэ нэрийг Б. Жавхлантөгс гэдэг.
2. Тэрээр “Русская гимназия”, “Шинэ монгол” ахлах сургууль төгссөн.
3. Fla унаган орос хэлтэй бөгөөд англиар мөн ярьж чадна.
4. Тэрээр айлын том хүү.
5. Fla бугуйн цагт дуртай. Хамгийн хайртай цаг нь Rolex.
6. Тэрээр анх арван жилдээ өөртөө So Fly гэх нэр өгсөн бөгөөд энэ нь явсаар өнөөгийн бидний мэдэх Fla болсон байна. Ерөнхийдөө нисэх, дүүлэх, тэнгэрийн гэсэн утгатай.
7. Fla дуу хийхийн хажуугаар гэр бүлийнхээ бизнест тусалдаг.
8. Тэрээр Монгол улсын их сургуулийн эдийн засгийн ангийг төгссөн бөгөөд эдийн засагч мэргэжилтэй.
9. Тэрээр 2016 онд хамгийн анх реппер Lil Tug E-тэй хамтарч “Rolloin” дуугаа цацаж байсан.
10. Ам-С Fla нар найзууд бөгөөд хамтдаа дуу гаргасан бөгөөд уг дууны үгийг Fla 5 цагийн дотор л бичиж байсан.
11. Тэрээр реппер Гинжинтэй хамт Vibe "105.5” радиод хип хоп хөгжмийн нэвтрүүлэг хөтөлдөг байсан.
12. Түүнийг өмнө нь Boom T, Sash нар хувь хувьдаа "diss"-лэж байсан бөгөөд тэрээр эсрэгээр нь "Murder" гэх дуугаараа хоёуланд нь хариу барьж дисслэсэн.
12. Түүний зорилго монголын хип хопийг дэхийн хип хоптой нэг түвшинд аваачих, мөн монголын хип хопийг дэлхийд таниулах.