1 мин
"The Hu" Iron Maiden хамтлагтай хамт АНУ-аар аялан тоглолт хийнэ
Энэ намар АНУ-д "Iron Maiden" хамтлаг Монголын "The Hu" хамтлагийг онцгой зочноороо урин "The Future Past" аялан тоглолтоо хамт хийх нь ээ.
Тодруулбал аравдугаар сарын 4-нөөс эхлэн арваннэгдүгээр сарын 17-ны хооронд тэд нийт 22 хотоор явж тоглолтоо хийх юм байна.
Iron Maiden хамтлан энэхүү мэдээллийг мөн өөрсдийн пэйжээр дамжуулан цацсан байна.
Хэрэв та бүхэн тоглолтын тасалбар авахыг хүсвэл энэ баасан гарагаас эхлэн худалдаанд гарах гэнэ.
ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.