Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

К-попын шинэ өрсөлдөгч | W.i.S.H. энэтхэг охидын хамтлагийн тухай 5 БАРИМТ


Поп хөгжмийн ертөнцөд шинэ охидын хамтлаг мэндэллээ. Энэ бол W.i.S.H. нэртэй энэтхэг охидын хамтлаг юм. Энэ нь World inka Stage Hai хэмээх үгийн товчлол бөгөөд утгачилбал "Дэлхий бол тэдний тайз" гэсэн үг аж. Шинэхэн хамтлагийн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна. 

W.i.S.H. хамтлаг Ри (Рия Дуггал), Зо (Зо Сиддхарт), Сим (Симран Дуггал), Сучи (Сучита Ширке) нарын дөрвөн гишүүнээс бүрдэх бөгөөд Энэтхэгийн хөгжмийн ертөнцийн сүүлийн 22 жилийн түүхэн дэх анхны охидын хамтлаг юм. Охид хэдэн жилийн өмнөөс бие биеэ таньдаг байсан хэмээн ярьжээ.

W.i.S.H. хамтлаг А.Р. Рахман, Лаки Али зэрэг алдартнуудтай хамтран ажиллаж байсан домогт продюсер Майки МакКлири,  Sony Music India-тай хамтран ажиллаж байгаа аж. 

Тэд саяхан Lazeez нэртэй анхны дуугаа цацсан. Энэ дуу нь гуравдугаар сарын 1-нд цацагдсанаас хойш YouTube дээр л гэхэд 4,3 саяын үзэлттэй болоод байна. Lazeez гэдэг нь урду хэлээр "амттай" гэсэн утгатай бөгөөд эмэгтэйчүүдийг өөрийгөө баярлуулж, хайрлахыг уриалсан утгатай гэнэ.

Хамтлагийн гишүүн Ри, Сим нар төрсөн эгч дүүс бөгөөд өмнө нь ‘Simetri’ нэртэй хамтлагтай байсан юм. Тэд хинди хэлээр уран бүтээлээ туурвидаг байсан ба цомог хүртэл гаргаж байжээ.

W.i.S.H хамтлаг олон улсын үзэгчдэд хүрч, I-pop урсгал дэлгэрүүлнэ гэдэгт итгэж байна гэж хамтлагийн гишүүн Зо ярьжээ. Мөн Сим "Бид BTS-д хайртай. Манай хамтлаг дөрвөн охидоос бүрддэг. Харин BTS дөрвөн залуугаас бүрддэг. Хэрэв бид хамтарвал гайхалтай бүтээл гарах байх" гэж BBC-д ярьжээ.

Эх сурвалж: BBC, Vogue, Rolling Stone India

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Жастин Биберийн шинэ зураг фэнүүдийг нь айлгав
2
3 өдрийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
3
2024.04.24
Орос, энэтхэг гишүүнтэй К-Поп хамтлаг X:IN ОХУ-д тоглолт хийнэ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
4 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
2024.04.24
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Hvn 2024.03.26 202.55.188.39

Gal²

0 Хариулах