Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хүүхдийн бэлгийн мөлжлөгийн хэргээр реппер Диддигийн гэрт нэгжлэг хийлээ


Америкийн цагаар даваа гарагийн өдөр Шон "Дидди" Комбсын Лос Анжелес, Майами дахь гэрт хууль сахиулагчид нэгжлэг хийжээ. 

Реппер, продюсер Диддиг бэлгийн мөлжлөгийн хэрэгт буруутган, холбооны мөрдөн байцаах ажиллагаа явуулж байна. Тэрбээр өөрийг нь буруутгаж байгаа бүх мэдээллийг үгүйсгэж байгаа юм.

Диддигийн эсрэг нийт дөрвөн гомдол ирсэн бөгөөд хүчин, насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн мөлжлөг, биед халдсан зэрэг хэд хэдэн хүчирхийллийн шинж чанартай үйлдэлд буруутгасан байна. 

Гэрт нь гэнэтийн нэгжлэг хийх үед тэр өөрөө байгаагүй бөгөөд түүний Gulfstream 5 хувийн онгоц харин АНУ-аас өөр улс руу хөдөлсөн байжээ. Түүний онгоцны байршил Антигуа арал орчимд сүүлд тогтоогдсон байна. Гэхдээ тэрээр өөрөө онгоцондоо сууж явсан эсэх тухай мэдээлэл алга байна хэмээжээ.  

Шүүхээс энэхүү мэдэгдэл очсоны дараа Дидди өөрийн цахим хуудсаараа дамжуулан өнгөрөгч 12 сарын 7-нд ийм нэгэн мэдэгдэл гаргаж байсан билээ.

Одоо хангалттай

Сүүлийн хэдэн долоо хоногийн турш хүмүүс намайг буруутгаж, миний бүтээсэн бүхнийг үгүй хийхээр оролдож буйг би дуугүй харж суусан. 

Ашиг хонжоо харж, хурдан мөнгө олох хүсэлтэй хүмүүс миний эсрэг үнэхээр аймшигтай мэдүүлэг өгч, худал мэдээлэл цацлаа. 

Би энд тодорхой хэлье: Намайг хийсэн гээд байгаа тэр аймшигт зүйлсийн алийг нь ч би хийгээгүй. Би өөрийнхөө нэр төр, гэр бүл, үнэний төлөө тэмцэх болно. 

Шон Дидди Комбс

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
2
4 өдрийн өмнө
Орос, энэтхэг гишүүнтэй К-Поп хамтлаг X:IN ОХУ-д тоглолт хийнэ
3
4 өдрийн өмнө
Тайзны нэр нь тэдний жинхэнэ нэртэй ямар ч холбоогүй РОК одууд
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.