Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ


Алдарт "Титаник" кинонд Рөүзийг далайн усанд хөлдөхөөс аварсан "хаалга"-ыг саяхан дуудлага худалдаагаар оруулж 718,750 доллараар худалджээ. Гэхдээ энэ нь хаалга биш бөгөөд нэгдүгээр зэрэглэлийн амралтын өрөөний үүдний өмнөх хаалганы хүрээ гэж Heritage Auctions дуудлага худалдааны зохион байгуулагчид мэдээлжээ. Үүнийг киноны уран бүтээлчид 1912 оны Титаникийн сүйрлээс олдсон хэлтэрхийгээс санаа авч бүтээсэн аж.

"Титаник" 1997 онд дэлгэцнээ гарснаас хойш үзэгчид уг модон "хаалга" хоёр хүн багтах хэмжээний том байсан эсэхийг хамгийн их сонирхож, хоорондоо мэтгэлцэж байсан юм.   Тэр бүү хэл найруулагч Жэймс Камерон Рөүзийг "хувиа хичээсэн", Жэкийг "тэнэг"-ээр нь дуудсан и-мэйлийг өдөрт хэдэн арваар нь хүлээж авдаг гэж 2012 онд өгсөн ярилцлагадаа дурдаж байжээ. 

Сонирхож буй хүмүүст дуулгахад, энэ хүрээ нь 2.4 метрийн урт, 1 метрийн өргөнтэй юм байна. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
Өчигдөр
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.