Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ах дүү Абэ нар Анталъяд ялалтын цувралаа үргэлжлүүлэх үү?


Гуравдугаар сарын 29-31-ний өдрүүдээр явагдах Анталъягийн Их дуулга тэмцээнд 628 жүдоч барилдах нь ээ. Эдгээрийн дотор олимп, дэлхийн медальтнууд ч олон байна. Бобонов, Стумп, Нагасе, Ринер, Цунода, Дэгучи, Такайчи, Вагнер болон ах дүү Абэ нар зодоглохоор нэрээ бүртгүүлэв.

Бид Хифуми, Ута нарыг анхаарлын төвөөс хол орхиж болохгүй агаад тэд цаг үргэлж гагц ялахын төлөө тэмцдэг. Зөвхөн алтан медаль, түүнээс доогуурх үр дүнг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй.

Хифуми 2019 оны Токиогийн дэлхийн аваргаас хойш нэг ч ялагдаагүй байгаа юм.

Харин Ута хамгийн сүүлд 2019 онд нутгийнхаа Осака Их дуулгад л ялагдсан билээ. Гэвч энэ нь 2017 оноос хойших хугацаанд ялагдал гээчийг мэдэрсэн түүний анхны бөгөөд одоогоор цорын ганц тохиолдол юм.

Өнөөдөр буюу Анталъягийн Их дуулга тэмцээний эхний өдөр тэд хоёулаа татамид гарах болно. 2024 он гарснаар анх удаагаа шүү дээ.

Ута одоогоор дэлхийн чансааны 8-р байрт бичигдэж байна. Өдгөө японы жүдочдийг барьцнаас нь эхлүүлээд мэхний гүйцэтгэл хүртэл бүх талаас нь судалсан гэдэг гарцаагүй боловч Ута харин бараг л 100 хувийн ялалттай яваа бөх юм.

Ута 52 кг-ын жинд "В" хэсгийг толгойлон зодоглох агаад Туркийн Зелиха Цинчи, Казахстаны Толганай Абэуова нарын ялсантай нь барилдана. Түүнтэй олимпын хүрэл, ДАШТ-ий мөнгөн медальт Чэлси финалдах магадлал өндөр юм.

Өөр нэг таамаг гэвэл олимпын хошой медальт Жиуфрида хагас шигшээд дэлхийн дөрвөн удаагийн аварга Утагийн ялгуусан амжилтыг зогсоож бас магад.

Тэгвэл 66 кг-д зодоглох дэлхийн дөрвөн удаагийн аварга, олимпын алтан медальт Хифуми Абэг ямар сорилт хүлээж байна вэ?

Гарсиа Торне, Жебов, Хяар, олимпын хошой медальт Ан Баул зэрэг тэсрэлттэй жүдочид энэ үдэш түүнтэй өрсөлдөх нь ээ. Татамид юу ч өрнөж магадгүй гэсэн найдлага хүмүүсийг эргэлзээнд хүлдэг ч, Абэ хожигдох нь хэзээд бодитой таамаг мэт санагдуулдаггүй гэдгийг санах нь зүй биз ээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
2
3 өдрийн өмнө
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эмэгтэй)
3
3 өдрийн өмнө
23 настай Дариа Билодид Европын хошой аварга боллоо
санал болгох
1
3 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
4 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
2024.04.24
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.