UBLife Logo
Дэлхий

Хиагтад Б.Ринченгийн хөшөөг босголоо

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Хиагтад Б.Ринченгийн хөшөөг босголоо

Буриадын Хиагт хотын Академич Обручевын нэрэмжит Орон нутгийг судлах музейд Дорнын их эрдэмтэн Бямбын Ринченгийн хөшөөний нээлтийн ёслол боллоо.  

Энэ талаар Буряад Унэн сонинд “Бямбын Ринчен бол Монголын зохиолч, эрдэмтэн, орчуулагч, профессор, Монголын анхны академич, Төрийн шагналт хүн. Тэрээр буриад хүн бөгөөд Цонгоолын Еншөөбү овогтой. 2005 онд түүний хөшөөг Улаанбаатар хотод босгосон бол 2022 онд Большой Луг Ринчен гуайн хөшөөтэй болсон. Харин одоо бид Хиагт хотын музейд залаад байна. Ринчин-Доржи Раднажапович Бимбаев бол Монголын ертөнцөд агуу эрхэм. Түүний нэрийг монгол гэр бүл болгон мэддэг. Б.Ринчен монгол хэл сая үгтэй гэж хэлж байсан билээ. Агуу Александр Пушкин орчин үеийн орос хэлийг үүсгэсэнтэй адил Б.Ринчен орчин үеийн монгол хэлний үндэс суурийг тавьсан юм” гэж бичжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.