Найруулагч Паг Чан-үг “Oldboy” хэмээх алдарт киногоо англи хэл дээрх олон ангит цуврал болгон хийж байгаа гэнэ. Тэрээр найруулагч Сид Лим болон Lionsgate Television-той хамтран ажиллаж байна.
“Oldboy” кино 2003 онд дэлгэцэнд гарсан даруйдаа олны анхаарлыг их татсан. Энэ кино бол Канны кино наадмын Гран При хүртсэн анхны солонгос кино юм.