Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Үзэсгэлэнт Фрида Калогийн үнэт эшлэлүүд


Фрида мэргэн үг их ашиглан ярьдаг хөгжилтэй хүн байсан. Тэрээр тамхи татаж, текила уух дуртай, олон үдэшлэг зохион байгуулж, зочдодоо зориулж солгой хоолойгоор дуу дуулдаг байжээ. Түүнд эмч нар бөөрний дутагдал, цус багадалт, халдварт өвчний онош тавьсан ч тэрээр архи ууж, тамхи татаж, хөгжилдөхөө болиогүй. Тэрээр амьдралд олон зүйлийг алдаж, шантармаар он цагуудыг туулсан ч гал цог, итгэлээ хэзээ  ч алдаагүй юм. Энэ л түүнийг агуу Фрида болгож чадсан. Ингээд та бүхэндээ бүх цаг үеийн сод зураач, Мексикийн нүүр царай дахин давтагдашгүй Фрида Калогийн үзэл суртал, эшлэлүүдийг хүргэе.

1. Би амьдралдаа хоёр том осолд орж байсан. Нэг нь трамвай нөгөө нь Диего. Диего бол хамгийн муу нь. 

Түүний нөхөр зураач Диего маш шалиг нэгэн байсан. Гэр бүлийнхэн нь хорьж байсан ч Фрида түүнтэй гэрлэсэн юм. Нөхөр нь хэчнээн хуурч зовоож байсан ч тэрээр хайрынхаа төлөө энэ бүгдийг уучилж өнгөрүүлжээ.

2. Би ихэнх цагийг ганцаараа өнгөрүүлж байсан болохоор өөрийгөө зурж байлаа. Миний бүхнээс илүүтэй мэдэх сэдэв би өөрөө л юм даа. 

3. Өөрсдийгөө боловсролтой хэмээн нэрлэх мунхгуудаас илүүтэйгээр би үйлдвэрийн хар ажилчидтай ярилцахыг илүүд үздэг. 

4. Би өвдөөгүй... Би эвдэрчихсэн. 

5. Би хэзээ ч зүүд, төсөөллөө  зурж байгаагүй. Би өөрийнхөө бодит байдлыг л зурдаг. 

6. Би зовлонгоо уун живүүлж байхад новшнууд сэлээд сурчихсан байсан. 

7. Гоо үзэсгэлэн болон үзээгүй муухай төрх аль аль нь зэрэглээ төдий. Учир нь бусад хүмүүс бидний дотор байгаа зүйлийг л эцсийн эцэст харах л болно. 

8. Намайг өндөрт нисгэх далавч байхад хөлөөр би яах билээ? 

9. Орон дээр хэн ч байхгүй байхаас илүү гунигтай зүйл амьдралд үгүй мэт. 

10. Би цэцгийг үхүүлэхгүйн тулд зурдаг юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Зигмунд Фрейдийн ЭШЛЭЛҮҮД
2
9 цагийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
3
9 цагийн өмнө
"Бөгжний эзэн" киноны Теоден хаан болох Бернард Хилл 79 насандаа таалал төгслөө
санал болгох
1
9 цагийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан
2
11 цагийн өмнө
Тэнгисийн эрэг дээрх 247 шоуны төгсгөлийн дугаарын тухай хөгжилтэй 17 пост
3
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.