Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Кино үдэш, Анна Каренина, Үүл салхи ус


Урин дулаан цаг ирж сэтгэл санаач цэлмэлээ. Гэгээлэг сайхан мөчүүд биднийг хүлээж байгаа гэдэгт итгэж байна. Ингээд та бүхэндээ энэ долоо хоногт зарлагдсан шинэхэн эвент, хөгжмийн тоглолт, төрөл бүрийн бүтээлч өдөрлөгүүдийг хүргэе.

Цаг агаар нарлаг, дулаан байх төлөвтэй байна. Найзуудтайгаа саравч тойрч сууж элдвийг ярьдаг дулаан улирал ийнхүү албан ёсоор эхэллээ.  

Wong Kar Wai Binge кино үдэш

Хонг Конгийн алдарт найруулагч Вонг Ка-Вайгийн сод бүтээлүүдийг монгол хадмалаар олж үзэх тийм ч амар биш. Тэгвэл энэ долоо хоног Вон Ка-Вайгаар амьсгалах нь ээ. Chungking Express (1994), Fallen Angels (1995) зэрэг бидний дуртай кинонууд 4 өдрийн турш гарах юм байна.

Хаана: Cafe 4450

Хэзээ: 04.29 - Happy Together (1997)
            04.30 - Chungking Express (1994)
            05.01 - Fallen Angels (1995)
            05.02 - In The Mood For Love (2000)

Үүл салхи ус- Дусал зам дагуу урсах ус

Ухамсрын түвшин давсан мэдрэмжийг харуусал, шаналал, уй гуниг, хайр хагацал, ганцаардалтай уялдуулан хүний дотоод мөн чанарыг ил гаргах монгол кино дутаад байсан билээ. Энэхүү хоосон орон зайг нөхсөн "Үүл, Салхи, Ус" уран сайхны кино уран бүтээлчдийн хамт та бүхэнд хүрэх гэж байна. Та бүхэн нэгэн оройг мэдрэмжээр дүүрэн өнгөрүүлээрэй.

Хэзээ: 5 сарын 4

Хаана: Ambrosia Restaurant and Bar

Goodbye Soviet Union

Алтан хальс ТББ, Монгол дахь EUNIC кластер хамтран залуучууддаа үнэ төлбөргүй кино хүргэдэг билээ. Энэ удаа тэд үзэгч залуустай зориулан БАЯРТАЙ, ЗӨВЛӨЛТ ХОЛБООТ УЛС (2020) киног орчуулж бэлтгэжээ. Үйл явдлын тухайл ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтах Эстонид Йоханнес хүү ганц бие, либерал үзэлтэй ээж, Зөвлөлтийг дэмжигч эмээ, шогч алиа өвөөтэйгөө цуг амьдарна. Гена матар тоглоомоос өөр найзгүй байсан жаалхүү жинхэнэ найз нөхөдтэй болж, анхны хайртайгаа учирна. ЗХУ задрах үед барууны бараа бүтээгдэхүүн, барби хүүхэлдэйтэй ч танилцана.Энэхүү инээдмийн кино найруулагч Вольфганг Бекерийн “Баяртай, Ленин!” киног эрхгүй санагдуулна. 

Хаана: Тэнгис кино театр 

Хэзээ:  5 сарын 4


"Өөрийн дотор, түүний гүнд" яруу найргийн үдэш

Дөрөвдүгээр сарын сүүлчийн өдөр өөрийн доторх өнгө өнгийн бодлууд, галт яруу найрагчид, үеийн нөхдийн дуу хоолой, дэврүүн шүлгүүдийг хамтдаа сонсъё!

Хаана: Лхам галерей

Хэзээ: 4 сарын 30

Яруу найргийн өдөрлөг

МУИС-ШУС-НУС Оюутны зөвлөлийн зүгээс хэнд ч хуваалцамгүй хайртай шүлэгнүүдийг тань бусдын сонорт хүргэж, яруу найрагт дуртай чин хүслийг тань дэмжих зорилгоор яруу найргийн өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм байна. Өөрийн зохиосон шүлгээ бусдад хүргэх итгэлтэй, сэтгэлтэй, онгодтой хэн бүхэнд нээлттэй гэнэ шүү.

Хаана: МУИС хичээлийн 5 дугаар байр 504 тоот

Хэзээ: 5 сарын 1


Indie Music Nights with Roxy

СОНСлОО-ийн зүгээс энэ тав дугаар сараас эхлэн долоо хоног бүр сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулах гэж байна. Өөр хаанаас ч сонсохгүй өвөрмөц инди хөгжмийг тэндээс сонсоорой.

Хаана: The Station Sukhbaatar

Хэзээ: 5 сарын 3

"Зүүд" тоглолт

UB Palace-ийн их танхимд МУГЖ дуучин С.Бархас, Соёл эрдэнэ - Өргөө хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ та бүхэнтэйгээ ая дуугаараа уулзах гэж байна.

Хаана: UB Palace

Хэзээ: 5 сарын 4

"Амьдрал баян" тоглолт

Дэлхийн олон орны үзэгч сонсогчдыг байлдан дагуулж чадсан гайхалтай дуучин New nomad records- ийн артист О. Энх-Эрдэнэ "АМЬДРАЛ БАЯН" бүрэн хэмжээний амьд тоглолтоо ганцхан удаа тоглох гэж байгаа юм байна.

Хаана: Zaisan hill event hall

Хэзээ: 5 сарын 4

"Хайрыг хайрла" уянгын драмын жүжиг

Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын  "Хайрыг хайрла" уянгын драмын жүжгийг Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагчийн найруулгаар Улсын Хүүхэд залуучуудын тайзнаа тавихаар болжээ. Энэхүү жүжгийн ерөнхий продюсераар МУГЖ Н.Ариунболд ажиллаж буй юм. Тус жүжиг нь найруулагч Н.Пүрэвдорж найруулагчийн найруулгаар үзэгчдэд хүрч байсан бол энэ удаад шинэ бүрэлдэхүүн, найруулгатайгаар дахин тайзнаа амилах гэж байна.

Хаана: Улсын хүүхэд залуучуудын театр

Хэзээ: 4 сарын 30

Л.Толстой “Анна Каренина” сонгодог жүжиг

Оросын алдарт зохиолч Л.Н.Толстой "Анна Каренина" романыг 1873-1877 онд бичиж, 1878 онд бүрэн эхээр нь анх хэвлүүлсэн бөгөөд утга зохиол шүүмжлэгчид энэхүү зохиолыг бүх цаг үеийн хамгийн шилдэг зохиол хэмээн үнэлсэн билээ. "Анна Каренина" зохиолыг дэлхийн олон оронд орчуулж, сая сая уншигчдын хүртээл болсон төдийгүй жүжиг, кино болон урлагийн бусад хэлбэрээр олон дахин бүтээгдэж нэр алдрын оргилд хүрсэн сонгодог бүтээл юм. Уг зохиолд гол баатар Анна болон түүний бэр эгч Долли, Доллигийн дүү Кити хэмээх гурван эмэгтэйн хайр дурлал, сонголт, хувь тавилангийн тухай өгүүлнэ.

Хаана: Улсын Драмын Эрдмийн Театр

Хэзээ: 5.сарын 1-10

Poster Analyse

“Постер Анализ” сургалт нь Урлан студийн гэрэл зурагчин М.Ганзоригийн (Gz Miimaa) ажилласан амжилттай болон амжилтгүй болсон 3 төрлийн постер дээр задлан ярих байдлаар хичээллэх болно.“Постер Анализ” сургалтаар та кино жүжгийн постерын ард ямар үйл явц өрнөдөг, ямар дарааллаар хийгддэг, ямар асуудлууд тулгардаг болон техникийн шийдлүүдийг хэрхэн ашиглах талаар сурах боломжтой.

Хаана: UNIQ Center

Хэзээ: 5.сарын 4

Хамгийн их уншилттай
1
2024.05.06
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.22
Дэвид Бекхэм жүжигчин Марк Уолбергийг шүүхэд өглөө
3
2024.05.07
Кайли Женнерийг үзэсгэлэнгээрээ дарсан залууг Met Gala-гаас халжээ
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Энэ амралтын өдрүүдэд дижитал музейгээр зочилж үзмээр байна уу?
2
15 цагийн өмнө
200 гаруй шивээстэй залуу бяцхан охиныхоо төлөө бүх шивээсээ арилгуулжээ
3
17 цагийн өмнө
Долоо хоногийн зурхай (2024.05.20-05.26)
санал болгох
1
2024.05.13
Монголд үзэгдсэн туйлын туяаны 13 үзэсгэлэнтэй зураг
2
2024.05.09
Apple Music Chart: Дэлхий даяар яг одоо хүмүүсийн хамгийн их сонсож буй 10 дуу
3
2024.05.08
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.