Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Маурисио Почеттино: Англи руу нүүсэн нь миний амьдралын хамгийн зөв шийдвэр


"Челси" клубийн дасгалжуулагч Маурисио Почеттино пүрэв гарагт дасгалжуулагчийн хувиар Англи улсад ажилласан 400 дэх тоглолтодоо оролцохоор бэлдэж байна.

Тэрбээр "Англи руу нүүсэн нь миний амьдралын хамгийн зөв шийдвэрүүдийн нэг" гэдгийг энэ мөчид онцлов.

Пүрэв гарагийн шөнө Стэмфорд Бридж цэнгэлдэхэд явагдах "Челси" болон Почеттиногийн удирдаж асан хуучин баг "Тоттенхэм" клубүүдийн тоглолт нь аргентин дасгалжуулагчийн Английн хөлбөмбөгт баг удирдан оролцсон 400 дахь тоглолт болох юм.

Өдгөө 52 настай түүний хувьд, Цэнхэрүүдийг удирдахаасаа урьд "Саутхэмптон" болон "Тоттенхэм" багуудад дасгалжуулагчаар ажиллаж байсан.

"Мэдээж гайхалтай. Мөрөөдөл маань биелсэн гэж бодож байна. Миний хувьд, Англид дасгалжуулагчаар ажиллана гэж төсөөлж ч чадахгүй байсан боловч эхнэр болон найз Есүс энэ шийдвэрийг зоригтой гаргахад нөлөөлсөн. Тэд намайг "Саутхэмптон"-д ажиллаач ээ гэж хүчтэй ятгасан юм. Англид, тэр тусмаа хөлбөмбөгийн агуу оронд ажиллах нь хэмжээлшгүй таашаалтайгаас гадна энэ бол миний амьдралын хамгийн зөв шийдвэрүүдийн нэг гэдэг нь ч гарцаагүй. Үнэхээр шүү, Англид ажиллах надад тухтай санагдаж байна. Англи бол миний эх орон шиг нутаг" гэж Почеттино хэлэв.

Тэрбээр 2019 онд халагдах хүртлээ "Тоттенхэм"-ийг таван жилийн хугацаанд удирдсан.

Энэ зуурт тус клубийг 2018-19 оны Аваргуудын лигийн финалд хүргэж, 2017 онд Премьер лигийг хоёрдугаар байраар өндөрлүүлсэн билээ.

Харин "Челси"-гийн шинэ эзэд 2022 онд эл багийг худалдан авснаасаа хойш нэг тэрбум фунт стерлингийг тоглогч худалдан авахад зарцуулсан ч Почеттиногийн баг одоогоор Премьер лигийн есдүгээр байрт бичигдэн, Европын тэмцээнд оролцох боломжтой байрлалаас таван оноогоор хоцорч байна.

"Челси" энэ улирлын эхээр "Тоттенхэм"-ийг талбайд нь 4:1-ээр хожсон бөгөөд энэ нь Почеттиногийн хувьд, хуучин багийнхаа эсрэг тулсан анхны тохиолдол юм.

Хамгийн их уншилттай
1
2024.05.06
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
3
2024.04.22
Дэвид Бекхэм жүжигчин Марк Уолбергийг шүүхэд өглөө
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Юрген Клоппын туслах Пеп Линдерс "РБ Зальцбург"-ийн дасгалжуулагчаар ажиллана
2
19 цагийн өмнө
Кисэносато яагаад нэр хүндгүй вэ?
3
20 цагийн өмнө
FIBA 3x3: Олимпын эрхийн сүүлийн тэмцээний хуваарь
санал болгох
1
4 өдрийн өмнө
Монголд үзэгдсэн туйлын туяаны 13 үзэсгэлэнтэй зураг
2
2024.05.09
Apple Music Chart: Дэлхий даяар яг одоо хүмүүсийн хамгийн их сонсож буй 10 дуу
3
2024.05.08
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.