Казахстаны чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг олимпын эрх олгох дэлхийн тэмцээнд оролцох бүрэлдэхүүндээ өөрчлөлт орууллаа. Истанбулын тэмцээний 74 кг-ын жинд барилдахаар Талгат Сырбазын нэрийг өгсөн байсан боловч түүнийг Нуркожа Кайпановоор солисон байна. Шигшээ багийн албан ёсны мэдээлэлд Талгат нуруугаа гэмтээгээд барилдах аргагүй болсон байна.
Гэвч Казахстаны хэвлэлээр допингийн талаар бичиж эхэллээ. Найдвартай эх сурвалжийн мэдээлснээр Талгат Сырбазагаас допинг илэрчээ. Талгат Азийн АШТ-д хүрэл медалийн төлөө барилдаад ялагдсан. Харин Нуркожа Кайпанов Азийн эрхийн тэмцээнд оролцоод ялагдсан билээ.
Одоогийн байдлаар Талгатын Казахстаны АШТ-ий үеэр өгсөн шинжилгээнээс допинг иэлэрсэн байх магадлалтай гэнэ.