Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

IU нийт 5 тэрбум воны хандив өргөжээ


Өмнөд Солонгосын дуучин АйЮ өгөөмөр сэтгэлтэйгээрээ алдартай. Тэрээр Хүүхэд хамгаалах өдөрт зориулан, ес дэх удаагаа хандив өргөлөө. 

АйЮ “ChildFund Korea” санд 100 сая воны хандивлаад “Бүх хүүхэд хайр энэрлээр дүүрэн, эрүүл энх өсөөсэй. IUAENA-гийн энэ хаврын дэмжлэг” гэж бичсэн байлаа. 

Дуучин бүсгүй урлагийн салбарт хөл тавьсан цагаасаа хойш нийт 5 тэрбум воны хандив өргөөд байгаа юм. Жишээ нь, ковидын эсрэг тэмцэлд 260 сая, Севоль хөлөг онгоцны ослын хохирогчдод 250 сая, ахмад настнуудад 150 сая воны хандив өгч байлаа.

Энэ жил АйЮ дэлхий тойрон аялан тоглолт хийж байгаа. Өнгөрсөн сарын сүүлээр Жакартад болох тоглолтдоо оролцохоор Инчон нисэх буудалд ирэхэд нь гэрэл зурагчдын авсан зургийг толилуулж байна.  


Хамгийн их уншилттай
1
2024.05.06
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.22
Дэвид Бекхэм жүжигчин Марк Уолбергийг шүүхэд өглөө
3
2024.05.07
Кайли Женнерийг үзэсгэлэнгээрээ дарсан залууг Met Gala-гаас халжээ
холбоотой мэдээ
1
2024.05.14
Тейлор Свифт дэлхийн том цэнгэлдэхүүдийг эзэлнэ
2
2024.05.13
Фото: “Евровидение-2024” наадам Швейцарынх боллоо
3
2024.05.10
Жастин, Хейли Бибер хоёр хүүхэдтэй болно
санал болгох
1
2024.05.13
Монголд үзэгдсэн туйлын туяаны 13 үзэсгэлэнтэй зураг
2
2024.05.09
Apple Music Chart: Дэлхий даяар яг одоо хүмүүсийн хамгийн их сонсож буй 10 дуу
3
2024.05.08
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.