Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Б.Сэр-Од зургаан олимпод оролцох анхны марафончоор тодорлоо


Данийн Копенхаген хотноо тавдугаар сарын 5-нд явагдсан “Парис-2024” олимпын эрх олгох марафон гүйлтийн төрлөөрх сүүлийн тэмцээнд хурд сорьсон гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:19.25 цагийн амжилтаар 14 дүгээр байрт бариалсан юм. 

Тэрбээр үүнээс гадна Хофугийн марафонд 2:10:11, Осакагийн марафонд 2:10:10 цаг гүйсэн амжилтаараа Олон улсын хөнгөн атлетикийн холбооны чансаагаар 80-р байрт жагсаж зургаа дахь олимпын наадамдаа оролцох эрхтэй болов. 

Б.Сэр-Од ийнхүү марафон гүйлтийн төрлөөр хамгийн олон олимпод оролцсон гүйгч болж дэлхийн спортын түүхэнд нэгэн шинэ амжилтад хүрч байна. Тэрбээр 2003 оноос хойших хугацаанд Монгол улсаа төлөөлөн марафон гүйлтийн бүхий л томоохон тэмцээнүүдэд оролцож байгаа билээ. Энэ зууртаа 80 орчим олон улсын тэмцээнд хурд сориод байна. Харин "Парис-2024" олимпын зам мэргэжлийн тамирчны хувиар туулах түүний сүүлчийн зай байх болно.

Өдгөө 43 настай Б.Сэр-Одын хувьд, “Парис-2024” олимпын наадамд оролцох Монголын багийн 14 дэх эрхийн эзнээр тодорсон бөгөөд марафоны төрөлд уралдах гурав дахь монгол тамирчин болж байна. "Парис-2024" тэмцээний үеэр монголын марафончдоос Б.Мөнхзаяа гурав дахь олимпдоо уралдах бол Г.Хишигсайхан анх удаа олимпын замд гүйнэ.

Мөн тавдугаар сарын 12-ны өдөр Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос монголын мөн хоёр марафончийн эрхийг баталгаажуулж албан ёсоор зарлах юм.

Хамгийн их уншилттай
1
2024.05.06
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.22
Дэвид Бекхэм жүжигчин Марк Уолбергийг шүүхэд өглөө
3
2024.05.07
Кайли Женнерийг үзэсгэлэнгээрээ дарсан залууг Met Gala-гаас халжээ
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Александр Усик Тайсон Фьюриг ялж, үнэмлэхүй аварга боллоо
2
22 цагийн өмнө
Хэт царайлаг монгол сүмоч
3
Өчигдөр
Какүрюү: Сэргэн мандах уу, сүйрэх үү, Киришимагаас өөрөөс нь шалтгаална
санал болгох
1
2024.05.13
Монголд үзэгдсэн туйлын туяаны 13 үзэсгэлэнтэй зураг
2
2024.05.09
Apple Music Chart: Дэлхий даяар яг одоо хүмүүсийн хамгийн их сонсож буй 10 дуу
3
2024.05.08
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.