Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

UFC холбооны тулаанч баян уу?


Холимог тулааны хамгийн том холбоо болох UFC холбоонд орчиход л саятан болчих мэтээр спорт сонирхогчид төсөөлдөг. Тэгвэл үгүй гэдгийг шууд хэлье. Энэ холбооны тэргүүн Дана Уайт тун чанга гартай тул жирийн тулаанчдад маш бага мөнгө өгдөг. Энэ асуудлаар л тамирчид өнгөрсөн жилжингээ түүнтэй шүүхдэлцсэн билээ. Гэхдээ хөлбөмбөгч болгон дэлхийн аварга болохыг хүсдэгийн адил холимог тулаанчид UFC холбоонд гэрээ байгуулж, ТВ-гээр гарахыг хүсдэг. Ашгаасаа зарлага нь давдаг тулаанч ч олон. Конор МакГрегор, Жон Жонс, Хабиб л биш бол олигтой шагнал авна гэж байхгүй. 

Ингээд Арман Царукяныг аваад үзье. Арман саяхан болсон UFC 300 тэмцээнд Чарльз Оливейраг ялж, хөнгөн жингийн чансааг тэргүүлэн, аварга Ислам Махачевтай хариу тулаан хийхээр хүлээж байгаа тамирчин. Өөрөөр хэлбэл топ түвшний тулаанч. 

Бэлтгэлийн зардлыг хэн даадаг вэ?

Царукян “Видео бичлэг, илээч, дасгалжуулагч, эмч, хоолны дэглэмийн багш гээд бүрэн хэмжээний цугларалтад гарахад 70-80 мянган ам.доллар зарцуулдаг. Мэдээж тулалдах гэж байгаа би гаргана. Жилд гурван удаа тулалдана, бэлтгэлд гарна гэвэл 200 мянга даваад явчихаж байгаа юм. Их мөнгө олох тусам, улам илүүг төлөх болдог” гэж ярьж байна.

2023 онд тэр хоёр тулалдсан. 2022 онд гурав, 2021 онд хоёр, 2020 онд нэг, 2019 онд хоёр тулалджээ. 2024 оны анхны тулаанаа Оливейратай хийсний дараах шагналын мөнгөний 40-45 хувийг татварт төлсөн гэнэ.

“Зардал их шүү. Татвар төлдөгийг мартаж болохгүй. Дээр нь менежертээ 10 хувь, эмчдээ 3 хувь, танхимын түрээс гэж 5 хувиа өгөх болдог. Ер нь бол шагналын 50 хувь нь аль хэдийн үрэгдчихсэн байдаг гэсэн үг”

Царукян UFC-д хэр орлоготой вэ?

Арман Царукян UFC холбоонд 2019 онд анхны тулаанаа хийсэн. Санкт-Петербургт болсон тэр тэмцээнд шүүгчдийн саналаар Ислам Махачевт ялагдсан билээ. Тэр тулаанаас Арман ердөө 24 мянган ам.доллар авсан тул татвараа төлөөд, багийнхандаа цалинг нь өгөөд хасахтай гарсан байна. 

Хоёр дахь тулаан нь UFC 240 тэмцээнд Оливье Обен-Мерсьег шүүгчдийн саналаар ялсан тулаан байлаа. Эхнийхээс арай их буюу 30 мянган ам.доллар авсан ч 10 мянган ам.долларын өртэй үлджээ. Тэр үед Арман Канадад амьдарч байсан тул заал, танхим, бэлтгэл хангагч гээд зардал өндөр гарсан гэнэ.  

Харин сая болсон 300 дахь удаагийн ойн тэмцээнд Бразилын Оливейраг ялаад 300 мянган ам.доллар авсан байна. MMA Salaries сайтад түүний энэ тулааны орлогыг $164 мянга (150 – тулаанаас, 14 мянгыг ивээн тэтгэгчээс) гэж бичсэнийг тэр үгүйсгэсэн. 

Харин одоо түүнийг олон компани сонирхдог болсон тул гэрэл зурагтай карт дээрээ гарын үсэг зураад 3 цагийн дотор 40-50 мянган ам.доллар олох боломжтой болсон байна. 

“Гэхдээ надад зүгээр гарын үсэг зураад мөнгө авах нь сонирхолгүй байгаа. Би фэнүүдтэйгээ нүүр тулан уулзаж, хамт зуураг авхуулахыг хүсэж байна. meet and greet арга хэмжээ юм. Юүтүүб сувагдаа нэг бичлэг хийхэд 500 орчим доллар зардаг. UFC-д орохоосоо өмнө 19 настайдаа тулаанд ялаад нэг сая рублийн шагнал аваад 560 мянгаар нь цаг авсан нь миний хамгийн тэнэг үйлдэл байлаа”

UFC холбооноос шилдэг тулаанд олгодог 50 мянган ам.долларын шагналыг тэр гурвантаа хүртжээ. 

“Би ядуу гэр бүлээс гаралтай хүн биш тул өөртөө мөнгө зарж чадна. Rolex аваад л баруун, зүүнгүй мөнгө цацаад байдаггүй ч үнэтэй, хямд цэвэр уснаас үнэтэйг нь сонгоно. Хоол ундандаа зөвхөн үнэтэй сайныг нь л авдаг. Харамлаад байдаггүй. 16 нас хүрэхэд аав машин авч өгсөн. Гэхдээ аавдаа эрхлээд байгаагүй. 23-24 настайдаа мэргэжлийн тулаанч болсон байх ёстой байсан”

Хамгийн их уншилттай
1
2024.05.06
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.22
Дэвид Бекхэм жүжигчин Марк Уолбергийг шүүхэд өглөө
3
2024.05.07
Кайли Женнерийг үзэсгэлэнгээрээ дарсан залууг Met Gala-гаас халжээ
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Александр Усик Тайсон Фьюриг ялж, үнэмлэхүй аварга боллоо
2
18 цагийн өмнө
Хэт царайлаг монгол сүмоч
3
21 цагийн өмнө
Какүрюү: Сэргэн мандах уу, сүйрэх үү, Киришимагаас өөрөөс нь шалтгаална
санал болгох
1
2024.05.13
Монголд үзэгдсэн туйлын туяаны 13 үзэсгэлэнтэй зураг
2
2024.05.09
Apple Music Chart: Дэлхий даяар яг одоо хүмүүсийн хамгийн их сонсож буй 10 дуу
3
2024.05.08
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.