Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Гейбл Стивсон олимп ч үгүй, мэргэжлийн бөх ч үгүй боллоо


Токио олимпын чөлөөт бөхийн хүнд жингийн аварга Гейбл Стивсон хэдхэн сарын өмнө Парисын олимпын наадамд оролцохын тулд сонгон шалгаруулалтын тэмцээнд оролцоно гэж мэдэгдэж байсан билээ. Гэвч түүний харьяалагддаг мэргэжлийн бөхийн WWE холбооноос гэрээний дагуу сонирхогчдын барилдаанд оролцохыг зөвшөөрөөгүй билээ. Тэгвэл саяхан тус холбоо Гейбл Стивсонтой гэрээгээ цуцалж, халснаа зарлалаа. Ийнхүү Стивсон олимпод ч оролцохгүй, ажлаа ч алдлаа. 

Эх сурвалжийн мэдээлснээр Гейбл Стивсон олимпын аварга гэдгээрээ сүр дуулиантай орж ирсэн ч гэрээний цалиндаа таарсан ажил хийхгүй байна гэж холбоо үзжээ. Гейбл WWE холбоотой 2021 онд гэрээ байгуулсан. Стивсон 2021 оны есдүгээр сард зүрхний хагалгаанд ороод жилийн дараа WWE холбооныхоо бэлтгэлд орсон. Шинжилгээгээр түүний зүрх согогтой, маш ховор тохиолддог өвчинтэй болох нь тогтоогдсон билээ. Гейбл Стивсон “NXT Great American Bash 2023” тэмцээнд Бэрон Корбинтай өрсөлдсөн нь түүний телевизээр дамжуулагдсан ганц тэмцээн байлаа. Мөн үе үе чөлөөт бөхдөө эргэн орно гэж зарлан, тэмцээнд орж, хоёр туулай зэрэг хөөсний гай гарлаа гэж үзэх шинжээч нар бас байна. 

WWE холбоо Стивсоноос гадна 11 бөхтэй гэрээгээ цуцалсан. Хөшигний ард Ронда Роузагийн биед хүрсэн хэргээр Дрю Гулак халагдсан бол  Иезекииль Балогун, Жулиан Балди, Трей Бирхилл, Эммамария Диас, Валентина Фероз, Кейшон Лефлор, Даррелл Мейсон, Влад Павленко, Кия Сэйнт, Боа нарын залуу бөхчүүд ажилгүй болсон байна.

Хамгийн их уншилттай
1
2024.05.06
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.22
Дэвид Бекхэм жүжигчин Марк Уолбергийг шүүхэд өглөө
3
2024.05.07
Кайли Женнерийг үзэсгэлэнгээрээ дарсан залууг Met Gala-гаас халжээ
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Александр Усик Тайсон Фьюриг ялж, үнэмлэхүй аварга боллоо
2
22 цагийн өмнө
Хэт царайлаг монгол сүмоч
3
Өчигдөр
Какүрюү: Сэргэн мандах уу, сүйрэх үү, Киришимагаас өөрөөс нь шалтгаална
санал болгох
1
2024.05.13
Монголд үзэгдсэн туйлын туяаны 13 үзэсгэлэнтэй зураг
2
2024.05.09
Apple Music Chart: Дэлхий даяар яг одоо хүмүүсийн хамгийн их сонсож буй 10 дуу
3
2024.05.08
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.