Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ОХУ-ын 6 удаагийн аварга Садулаев финалд даруулах шахав


ОХУ-ын Одинцовод чөлөөт бөхийн ОХУ-ын АШТ болж өнгөрлөө. Олимпын өмнөх УАШТ гэдгээрээ олны анхаарлыг татаж, хэн нь Парист зодоглох вэ гэдгийг тодруулсан юм. 

Эрэгтэй 97 кг жинд Абдулрашид Садулаев (Дагестан), Алихан Жабраилов (Дагестан) нар барилдаж, Орос Танк 8:4 ялсан. Гэхдээ эхний минутад Жабраилов аваргыг хүнд байдалд оруулан, бүхэл 4 оноо авсан юм. Садулаев ийм мэхэнд хэзээ хамгийн сүүлд оноо алдсаныг хэн ч санахгүй биз ээ. Гэхдээ Танк байдлыг гартаа авч, найман оноо дараалан авснаар зургаа дахь удаагаа улсын аварга боллоо. 


97 кг

Хүрэл медалийн төлөө

Игорь Овсянников (Красноярск) – Сослан Жагаев (Алани) – 2:1

Бады-МаадырСамдан (Тыва) - Рамазан Шабанов (Дагестан) – 7:3

Тэмцээний дараа Садулаев олон нийтийн сүлжээнд “дахин барилдаж, үзэгч олноо баярлуулсандаа Бурханд баярлалаа гэж хэлмээр байна. УАШТ-д оролцож, түрүүлэх нь надад агаар ус мэт хэрэгтэй байлаа. Дотоодын өрсөлдөөн хаагдлаа. Учирсан бүх саад бэрхшээлийг даван туулахын тулд би өөрөөсөө хамаарах бүхнийг хийсэн. Гурав дахь олимпдоо оролцоно гэдэгтээ итгэсээр байна. Эрүүл саруул ухаан ялан дийлнэ гэдэгт найдаж байна.  

Спортын ордныг дүүргэсэн үзэгчиддээ баярлалаа. Та нарын дэмжлэгээр улам өндөрт гарч чадах болно” гэж бичсэн байна. 

ОХУ-ын олимпын шигшээ

57 кг

Заур Угуев (сэлгээ Ахмед Идрисов) 

65 кг

Шамиль Мамедов

74 кг

Заурбек Сидаков (сэлгээ Анзор Закуев)  

86 кг

Ибрагим Кадиев vs Артур Найфонов

97 кг

Абдулрашид Садулаев

125 кг

Абдула Курбанов

Хамгийн их уншилттай
1
2024.05.06
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.22
Дэвид Бекхэм жүжигчин Марк Уолбергийг шүүхэд өглөө
3
2024.05.07
Кайли Женнерийг үзэсгэлэнгээрээ дарсан залууг Met Gala-гаас халжээ
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Александр Усик Тайсон Фьюриг ялж, үнэмлэхүй аварга боллоо
2
Өчигдөр
Хэт царайлаг монгол сүмоч
3
Өчигдөр
Какүрюү: Сэргэн мандах уу, сүйрэх үү, Киришимагаас өөрөөс нь шалтгаална
санал болгох
1
2024.05.13
Монголд үзэгдсэн туйлын туяаны 13 үзэсгэлэнтэй зураг
2
2024.05.09
Apple Music Chart: Дэлхий даяар яг одоо хүмүүсийн хамгийн их сонсож буй 10 дуу
3
2024.05.08
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.