Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Манчестер Юнайтед" клуб анх удаагаа Премьер лигийн нэг улирал дахь 13 тоглолтод хожигдлоо


Өнгөрсөн шөнө Английн Премьер лигийн 36-р тойргийн хүрээнд явагдсан "Манчестер Юнайтед" болон "Кристал Палас" багуудын тоглолтод талбайн эзэд 4:0-ээр хожлоо.

Энэ тоглолтод ялагдал хүлээснээр Улаан чөтгөрүүдийн ирэх улирлын Аваргуудын лигт тоглох мөрөөдөл нуран унав. Үүгээр ч зогсохгүй, тэд одоогоор Премьер лигийн наймдугаар байрт бичигдэж байгаа нь Европын ямар ч тэмцээнд оролцохгүй байх эрсдэлтэй бодитоор нүүр тулсан гэсэн үг.

Тэд Премьер лиг дэх одоогийн байрлалаа нэгээр ахиулах эсвэл ФА Кап тэмцээний финалд "Манчестер Сити"-г хожиж гэмээнэ сая Европа лигийн эрхээ баталгаажуулах учиртай.

Эрик тен Хагийн баг Премьер лигт хийсэн сүүлийн долоон тоглолтдоо ердөө ганцхан хожсон нь доошоо унах нь хэдийн тодорхой болсон "Шеффилд Юнайтед"-ийг ялсан явдал юм.

Өнгөрсөн шөнийн тоглолтод ялагдал хүлээсэн "Манчестер Юнайтед" клуб түүхэндээ анх удаагаа Премьер лигийн нэг улирал дахь 13 тоглолтод хожигдсон.

Мөн тэд энэ улиралд 81 гоолыг хаалгандаа алдаад буй нь 1976-77 оноос хойших хамгийн муу үзүүлэлт нь юм.

Эрик тен Хаг энэ улирлын төгсгөлд Улаан чөтгөрүүдийн түүхэн дэх хамгийн муу дасгалжуулагчийн дүрээр багаа орхих нь ээ.

Хамгийн их уншилттай
1
2024.05.06
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.22
Дэвид Бекхэм жүжигчин Марк Уолбергийг шүүхэд өглөө
3
2024.05.07
Кайли Женнерийг үзэсгэлэнгээрээ дарсан залууг Met Gala-гаас халжээ
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Александр Усик Тайсон Фьюриг ялж, үнэмлэхүй аварга боллоо
2
23 цагийн өмнө
Хэт царайлаг монгол сүмоч
3
Өчигдөр
Какүрюү: Сэргэн мандах уу, сүйрэх үү, Киришимагаас өөрөөс нь шалтгаална
санал болгох
1
2024.05.13
Монголд үзэгдсэн туйлын туяаны 13 үзэсгэлэнтэй зураг
2
2024.05.09
Apple Music Chart: Дэлхий даяар яг одоо хүмүүсийн хамгийн их сонсож буй 10 дуу
3
2024.05.08
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.