UBLife Logo
Спорт

Улсын арслан Б.Орхонбаяр маргааш Арслан цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглоно

Улсын арслан Б.Орхонбаяр маргааш Арслан цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглоно

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817 жилийн ойн Үндэсний их баяр наадмаас хойш бэртлийн улмаас барилдаагүй Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын арслан Баярсайханы Орхонбаяр маргааш бөхийн өргөөнөө явагдах улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглохоор нэрээ бүртгүүлжээ.

Түүний хувьд, цэл залуу 18 насандаа сумын заан, 20 настайдаа аймгийн арслан, 21 насандаа аймгийн арслан цолоо баталж хурц чимэг, мөн тэр жилээ тунаж барилдаад улсын начин, 23 настайдаа улсын харцага, 24 насандаа Улсын арслан цолонд хүрсэн билээ. Нас залуу түүнийг олон наадам хүлээж байна, итгэл найдвар ч төдий их бий. Арслан цолонд дүүрэн барилдаж, аварга болох боломж ч бүрэн байгаа. 

Тэрбээр арслан цолонд хүрсэн цагаасаа хойш улсын арслан М.Бадарч, улсын заан Б.Бат-Өлзий, улсын харцага Б.Зоригтбаатар, Г.Ганхуяг нарын ердөө дөрвөн бөхөд л өвдөг шороодоод буй.

Б.Орхонбаяр өнгөрсөн зун Үндэсний Их баяр наадмын тавын даваанд улсын заан Б.Батмөнхийг амласан нь дээгүүр даваанд зүтгэж барилдахаа зарласан явдал байлаа. Гэвч тэрбээр зургаагийн даваанд шагай шиг биетэй ч, элдэвтэй барилддаг Ховд аймгийн арслан Г.Ганхуягийг амлаж барилдаад унасан юм. Харин тэр цагаас өдийг хүртэл ганц ч барилдаанд зодоглоогүй билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.