Казахстаны Эдийн засгийн сайд асан Кандык Бишимбаев өөрийн эхнэр Салтанат Нукеновагийн амь насыг харгисаар хөнөөсөн хэргээр буруутгагдан шүүх хурал явагдаж, өнөөдөр түүнийг 24 жил хорих ял оноосныг олон нийтэд зарлалаа.

Өдгөө 44 настай Бишимбаевийн шүүх хурлын үеэр өөрийн эхнэрийг удаа дараа цохиж, зодож, хүч хэрэглэн зовоож буй бичлэгийг олонд ил болгосон нь дэлхий нийтийг цочроогоод байсан юм. Тэрхүү хүчирхийллээс үүдэн 31 настай Салтанат Нукенова амь насаа харамсалтайгаар алдсан юм.

Бишимбаев нийт 24 жилийн хорих ял сонссон бол, түүний үеэл Бахытжан Байжанов гэмт хэргийн тухай мэдээлээгүй гэх хэргээр дөрвөн жилийн хорих ял сонсжээ.