UBLife Logo
Кино

Мексик мафи Дэниэл Трехо 80 нас хүрлээ

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Мексик мафи Дэниэл Трехо 80 нас хүрлээ

Spy Kids, Machete киноны од Дэниэл Трехо 80 насны ойгоо тэмдэглэж байна. Холливудын гангстер, эсрэг талын баатар тэрээр 80 байтугай 25 насалж ч чадахгүй байж магадгүй байлаа. Учир нь тэр 25 настайдаа цаазын ял сонсож байсан юм. 

Трехо Лос-Анжелесийн аюултай дүүрэгт төрж, 12 настайгаасаа хар тамхи хэрэглэж, гэмт бүлэглэлд элссэн. 

15 настайдаа анх шоронд орсон. Суллагдаж, дахин хэрэг үйлдэж орсоор амьдралынхаа 11 жилийг торны цаана өнгөрөөжээ. 

1968 онд шоронгийн бослогын үеэр 24 настай Дэнни чулуугаар хуягийн толгойг цохисны улмаас цаазын ял сонссон юм. Азаар гэрч байгаагүй тул өршөөгдсөнийхөө дараа Бурханд итгэдэг болж, хар тамхины хамаарлаас гарлаа. Ингээд хар тамхинд орсон хүмүүст туслах, сайн дурын ажил хийж эхлэв. 

Трехо жүжигчин болохыг хүсээгүй. Зураг авалтын газарт санамсаргүй явж байсан түүнийг орос найруулагч Андрей Кончаловский хараад Runaway Train кинонд тоглох санал тавьжээ. 

Ингээд тэр дэлхий дахинд алдарших замдаа орсон юм. Трехо нийт 400 дүр бүтээснээс 70 нь алагддаг. Сорви, сахал, хуучин амьдрал нь түүнийг кинонд муу талын баатар болгоход яг тохирдог. 

Баяжиж, алдаршсан ч тэр сайн дурын ажлаа орхиогүй, бусдад тусалсаар байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.