Жендерийн хэвшмэл ойлголтыг халах, олон нийтийн мэдээллийн суурь боловсролыг бэхжүүлэх зорилгоор 2024 оны 5 дугаар сарын 6-аас 6 дугаар сарын 6-ний хооронд нэг сарын хугацаатай "ХАМТДАА ЦЭГ ТАВЬЯ" цахим болон биет аяныг төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Жендерийн хэвшмэл ойлголт нь эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн гүйцэтгэх үүрэг, эзлэх байр суурийн талаар харилцан адилгүй хэм хэмжээг олон нийтийн дунд тогтоон хүлээлт үүсгэж, тодорхой дүрийг хувь хүмүүст тулгаж байдгаараа хувь хүний хөгжил дэвшил, өөрийгөө илэрхийлэхэд саад тотгор болж хувь хүний жинхэнэ сонирхол, авьяас чадвараа эрэлхийлэх боломжийг хязгаарладаг төдийгүй, сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдалд сөргөөр төлөлдөг. Улмаар жендерийн хэвшмэл ойлголт нь шударга бус хандлаг, аливаа ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, шударга бус байдлыг зөвтгөх шалтгаан болж байдаг. Энэ нь нийгэмд сөрөг хэм хэмжээг бүрдүүлж, улмаар хөдөлмөрийн зах зээл, нийгэм, эдийн засгийн хорт үр дагаврыг бий болгосоор байна.
Тиймээс энэ үр дагаврыг таслахад хувь нэмэр оруулах зорилго бүхий "Хамтдаа цэг тавья" аяныг эхлүүлж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын гудамж, нийтийн байгууламж, нийтийн байгууламж, нийтийн тээвэр, автобус орон нутгийн галт тэргэнд сурталчилгааны самбар, мэдээллийн товхимлыг байрлуулан мөн олон нийтийн мэдээллийн суурь боловсролд зориулсан олон төрлийн контентуудыг бэлтгэн цахим орчинд кампанит ажил өрнүүлж байна. Хамтдаа Цэг Тавья фейсбүүк хуудсыг дагаж цахим орчинд кампанит ажил өрнүүлж байна. Хамтдаа Цэг Тавья фейсбүүк хуудсыг дагаж цахим орчноос хүлээн авах мэдээлэлд хянуур хандах, жендерийн хэвшмэл ойлголт бидний өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж, нийгэмд сөрөг үр дагаварт үзэгдлүүдийг бий болгодог талаарх мэдээллүүдтэй танилцах боломжтой.
Түүнчлэн 2024 оны 5 дугаар сарын 18-20-ний өдрүүдэд талбайн баруун хойно байрлах тус өдөрлөгийн асруудад жендерийн хэвшмэл ойлголтыг халах, мэдээллийн суурь боловсролыг бэхжүүлэхтэй холбоотой цогц мэдээлэл өгөх бөгөөд энэ үеэр тус өргөн чөлөөнд сонирхолтой олно арга хэмжээ болно.
Мэдээлэл, мэдлэгээр өөрийгөө цэнэглэж бас хөгжилтэйгөөр цагийг өнгөрүүлэх өөр олон арга хэмжээ тус өдөрлөгийн хөтөлбөрт багтсан байна. Тухайлбал энэ өргөн чөлөөнд:
Өөртөө зориулан бүтээх цор ганц хувь подволктой болох "Мерчээ өөрсдөө бүтээе" арга хэмжээнд оролцох,
Quiz-Day асуулт хариултын арга хэмжээнд мэдлэгээ уралдуулан, гайхалтай шагналуудын эзэн болох,
Онцлох өгөгдөл болон гэрэл зургийн үзэсгэлэнтэй танилцах,
Жендерийн мэдрэмж, мэдээллийн боловсролын талаарх мэдлэг, ойлголтыг түгээх сургалтад хамрагдах,
Флэш моб, сэлфи уралдаанд оролцох,
"Өөртэйгөө ярилцъя" өрөөнд орж өөртэйгөө ярилцах,
"Алтан-Өд-2023" наадмын Хүний эрхийн мэдрэмжтэй бүтээл "Үл үзэгдэх эмэгтэйчүүд" ном болон "БАРИМТ ШАЛГАХ ГАРЫН АВЛАГА", "Сэтгүүлзүй ба хуурамч мэдээлэл" номуудыг худалдан авах
Будаг, зургаар дамжуулан оролцоогоо илэрхийлэх, Сонжоо, үгийн сүлжээ бөглөж мэдлэгээ шалгах Хөгжөөнт уралдаан, тэмцээнүүдэд оролцож, аяны мерч, шагнал хожих зэрэг олон, олон сонирхолтой арга хэмжээ болно.