Өнөөдрөөс Арабын Нэгдсэн Эмиратын Абу Даби хотноо жүдо бөхийн ДАШТ эхэллээ. "Парис-2024" олимпын өмнө зохион байгуулагдаж буй эл хариуцлагатай тэмцээнд 107 орны 658 бөх хүч сорьж байна.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд зодоглосон Бавуудоржийн Баасанхүү нэгдүгээр тойрогтоо гоц мөргөж, Америкийн Лаборде, Израилын Ришони, Португалийн Катрина Коста нарыг ялж "D" хэсгийг тэргүүлэв. Улмаар хагас шигшээд ДАШТ-ий хүрэл медальт Абужакыноваг давж, финалд ДАШТ-ий хошой хүрэл медальт Ассунта Скуттог унаж шидэх мэхээр хаяснаар 24 насандаа дэлхийн аварга боллоо.
Тэрбээр энэ хавар Монгол Улсын аваргаар гурав дахиа тодорч, Азийн АШТ-д анх удаагаа цойлсон бол энэхүү ялагдалгүй цувралаа үргэлжлүүлж Их дуулга ангилалд анхны түрүүгээ дархалсан билээ.
