Их Британийн “British Broadcasting Corporation” буюу бидний хэлдгээр BBC агентлаг Өмнөд Солонгосын “Burning Sun” шөнийн клубын шуугиантай холбоотой баримтат кино хийсэн нь БНСУ-д томоохон дуулиан боллоо. Бүтэн нэг цаг үргэлжлэх тус кинонд к-поп оддын хувийн нууц чатыг мөрдсөн сэтгүүлчдийн талаар өгүүлнэ.

Сэтгүүлчид Кү Хара агсныг тус хэргийг илчлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг онцолжээ.
Мөн оддын гэмт хэргээс гадна тэд ямар ч хэрэг үйлдсэн мултран гардаг авлигын системийн талаар гарах болно.