UBLife Logo
Newsfeed

Илүү жаргалтай, өег мэдрэмж авахын тулд өдөр бүр хийх 6 зүйл

Илүү жаргалтай, өег мэдрэмж авахын тулд өдөр бүр хийх 6 зүйл

Заримдаа бид өдөр тутмын ажил амьдралдаа хэт их түүртсэнээс эсвэл завгүй байснаас болоод өөрсдийгөө болон бусдыг жаргалтай байлгах ямар нэгэн энгийн зүйл хийх тухай бодож чаддаггүй. Тиймээс өдөр бүр өөртөө сайхан мэдрэмж төрүүлэх дараах зүйлсээс туршаад хийгээд үзээрэй.

1. Зөвхөн өөртөө зориулсан цаг гаргах

Заримдаа бид өөрсдийнхөө дуртай зүйлд цаг гаргах ёстойгоо мартаж орхидог. Тийм ч учраас тэр болгоноо хийхийн тулд өөртөө цаг гаргаж байх ёстой. Жишээ нь би өөртөө орой 22 цагаас заавал цаг гаргаж, бичмээр байгаа зүйлээ бичиж, үзэж байгаад орондоо ордог. Энэ нь та өөрийн сонирхлыг орхигдуулахгүй, стрессээ тайлдаг байхад тусална.

2. Эрүүл зөв хооллох

Хүн бүр л эрүүл зөв хооллолт ямар чухал вэ гэдгийг мэддэг хэдий ч яг хэрэгжүүлэх гэхээр болдоггүй үе зөндөө шүү дээ. Тиймээс та энэ зуныг маш эрүүл зөв хооллож, бие болоод сэтгэлээ амар амгалан, хөнгөн байлгах талаас нь оролдоод үзвэл ямар вэ? Ихэнхдээ л хүнд хоол эсвэл бүр түргэн хоол идчихдэг байсан би ус ууж, тэнцвэртэй хооллож эхэлснээр хамаагүй эрч хүчтэй, хөнгөн шингэн байх болсон шүү. 

3. Хаагуур ч юм зугаалах

Манай ажлын охин лав ажлаа тараад уул руу гараад хэсэг хугацааг өнгөрүүлэх дуртай. Харин өөр нэг ажлын маань хүн мотоциклтойгоо голын эрэг дээр очих ч юм уу, хүн бага газар очиж давхих дуртай. Үүн шиг өөртөө цаг гаргаад гадуур цэцэрлэгт хүрээлэнд гарч, ууланд алхаж, дугуйгаа жийх бас л сайхан шүү. Болж өгвөл амралтын өдрөөрөө нэг их холгүй ч гэлээ агаар салхинд гараад байвал тун аятайхан шүү. 

4. Өөрт чинь тус нэмэр болох ямар нэгэн давуу талыг үргэлж ашиглаж байх

Жишээ нь ямар нэг хямдрал бас урамшуулал байж болно. Өдөр болгон авдаг, хийдэг зүйлээ арай илүү хямдралтай, бас давуу талтай авна гэдэг мэдээж хэрэг сайхан биш гэж үү? Toki Cashback урамшууллын хүрээнд Юнителийн нэгж, датаг авах бүрд он дуустал 10% буцаан олголттой болсон байсан шүү. Өдөр болгон бидэнд хамгийн ихээр хэрэг болдон нэгж, датагаа Toki аппликейшнээр авангаа буцаан олголт авч байвал үнэхээр сайхан биш гэж үү? Хааяа нэг гэр бүлийнхэн, найз нөхдөдөө нэгж дата авч өгч баярлуулж байгаарай. Жаргалтай мөчөө бусадтай ямагт хуваалцаж байгаарай. 

5. Ямар нэгэн зүйлийн ард гарах

Энэ их том ойлголт л доо. Гэхдээ жижигхэн зүйлс дээрээс ч бид өөрсдөөрөө бахархах мэдрэмж авч болно. Жишээ нь би өнөөдөр 10,000 алхам алхана хэмээн өөртөө зорилт тавиад түүндээ хүрвэл сэтгэл хангалуун байх болно. Жижигхэн цэцэг худалдаж аваад, услаад, ургуулж чадвал хайр хүрнэ. Нэг ном эхлүүлээд, дуусгаж чадвал дүүрэн мэдрэмж авна. Ийм л жижигхэн зүйлсээс та амжилт, ард нь гарах мэдрэмжийг авч байгаарай.

6. Хэн нэгэнд сайхан үг хэлэх

Ямар нэг эелдэг, сайхан үйлдэл хийсний дараа бидний дотор үргэлж л онгойж, илүү жаргалтай болдог. Зам тавьж өгсөн машинд талархлаа илэрхийлэх, сайн найздаа сайхан үг хэлэх, лифт дотор таарсан хүнд гоё харагдаж байгааг нь хэлэх гээд энэ бүхэн тийм ч хэцүү биш. Заримдаа намайг ямар гоё хувцас өмсөө вэ ч юм уу өнөөдөр сайн байлаа гэх үг дуулахад л нисэх шахдаг гээч. Тийм ч учраас та өөртөө сайхан мэдрэмж авахын тулд бас бусдыг урамшуулж байгаарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
4
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.