UBLife Logo
Спорт

Криштиано Роналду Туркийн эсрэг тоглохдоо Бруно Фернандешийн гутлыг зээлжээ

Криштиано Роналду Туркийн эсрэг тоглохдоо Бруно Фернандешийн гутлыг зээлжээ

Португалчууд "Евро-2024" тэмцээний хэсгийн хоёр дахь тоглолтодоо Туркийн шигшээг 3:0-ээр буулган авч, хасагдах шатнаа шалгарсан билээ.

Жоао Кансело болон Криштиано Роналду нарын үл ойлголцол, тэдний сэтгэл хөдлөлд дэлхий нийтийн анхаарал хандаж байх зуурт Туркийн тоглогч Самет Акайдин өөрийн хаалгандаа гоол оруулсан нь мэдээж санамсаргүй хэрнээ санаанд багтамгүй тохиолдол байсан.

Тэгвэл тоглолтын хоёрдугаар хагаст Роналду, Бруно Фернандеш нар хаалгачийн эсрэг тулах үед Роналдугийн хамтрагчдаа өгсөн дамжуулалт ч түүнээс дутуугүй үзэгчдийн анхаарлыг татсан. Зургаан удаагийн Европын АШТ-д тоглож буй Роналдуг гоол оруулна гэж олон хүн итгэж, хүлээсэн учраас түүний эл дамжуулалт үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөөд амжсан нь гарцаагүй.

Хамгийн чухал нь Роналдугийн өмссөн шипи юм.  

39 настай Роналдугийн өмссөн ягаан гутал дээр Фернандешийн охин Матильдагийн нэр бичээстэй байсныг анзаарсан хүмүүс лавтай гайхсан нь мэдээж. Тэгвэл тоглолтын эхний хагас завсарлах үеэр Фернандес түүнд гутлаа зээлдүүлсэн байна. 

Роберто Мартинезийн багийнханд тулгарсан хамгийн том саад гэвэл Криштиано Роналдутай селфи хийхээр үзэгчид талбай руу гүйх явдал байлаа. Тоглолтын үндсэн цагт нийтдээ дөрвөн хүн талбай руу орж ирсэн бол харин шүгэл дуугарсны дараа дахин хоёр хүн нэмэгдсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.