Дээрхийн Гэгээнтэн Далай лам XIV 1935 оны 7-р сарын 6-нд Хөхнуурт мэндэлсэн билээ. Тэрээр 1933 онд нас барсан 13-р Далай ламын хойд дүрээр тодорч, 1940 онд залагдсанаас хойш Түвдэд амьдарч байгаад 1959 онд 24 насандаа дүрвэж, Энэтхэгийн Дарамсалад оршин суух болсон.
Гэгээнтэн зургаадугаар сарын 28-нд Нью-Йорк хотын Тусгай мэс заслын эмнэлэгт баруун өвдөгний үе солих хагалгаанд орсон. Түүний хувийн эмчийн мэдээлснээр хагалгаа амжилттай болж, маш хурдан илааршиж байгаа гэнэ. Далай багшийг мэс засалд орох үеэр бүх бурханы шашинтнууд ном уншин, залбирч суулаа. Эмнэлгээс гараад Park Hyatt зочид буудалд байрлаж байгаад одоо цэвэр агаартай, хөдөө газар гарахаар бэлтгэж байгаа ажээ.
Дээрхийн гэгээнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Далай лам өнөөдөр төрсөн өдрөө тохиолдуулан, Нью-Йорк хотоос мэндчилгээ дэвшүүллээ.