Ерөнхийлөгчийн зарлигаар 13 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа Үндэсний бичиг, үсгийн баярын хүрээнд “Монголын нууц товчоо”-ны 180 метр хатгамал эх дэлгэгдлээ.Энэхүү хатгамал номыг бүтээх санаачилгыг зохиолч, сэтгүүлч Б.Энхбат гаргаж, урлаг соёлоо дээдлэгч хэсэг нөхдийн дэмжлэгтэйгээр түүний гэргий Т.Сумъяа, охин Э.Маралгуа, найз Д.Хэрлэн нар нь бүтээжээ. Номыг бүтээхэд нийт 12.500 цаг зарцуулсан бөгөөд ажлын цагт шилжүүлбэл таван жилийн хөдөлмөр аж. Уг бүтээлийг 2005 оноос хийж эхэлжээ. Номыг 180 метр урттай хөх өнгийн торгон дээр есөн эрдэнийн өнгө бүхий утсаар зүү ороох, зээг, хонин холбоо зэрэг оёогоор оёж бүтээсэн бөгөөд есөн эрдэнээр чимэглэсэн зэс хөөмөл яст мэлхийний нуруунд залж, гангаар хийсэн ширээн дээр суурилуулжээ.
Энэхүү бүтээлд 5280 мөр, 7428 үг, 191793 үсгийг нэгбүрчлэн оёжээ.

“Монголын нууц товчоо” хатгамал номыг бүтээсэн Т.Сумъяа






