UBLife Logo
-

“Алтаргана” наадмын талаарх мэдүүштэй 9 зүйл

UBLife
UBLife
“Алтаргана” наадмын талаарх мэдүүштэй 9 зүйл

Буриад түмний соёлын өв уламжлал, ардын зан заншил, урлаг, спортын төрөл, зүйлийг хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, улмаар олон улсын түвшинд хөгжүүлэх чухал ач холбогдол бүхий “Алтаргана-2016” наадам ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үд хотноо долоодугаар сарын 1-3 –ны өдрүүдэд болох юм.

1. Буриад зоны дуу хуур, урлаг соёлын анхны Алтаргана наадам 1994 оны 6-р сарын 11-13-ны өдрүүдэд их Чингис хааны тоонот Дэлүүн болдог, Баян-Овоогийн энгэрт болж өнгөрсөн байна. 

2. “Алтаргана” гэдэг нь алтлаг гоёмсог шар шилбэтэй, салаалсан мөчиртэй, доош нугарсан өргөслөг цайвар ногоон навчтай, шар цэцэгтэй, их төлөв уулын хяр, ар, шил газар ургадаг алтан харгана ургамлын нэр юм.

3. Уг наадмыг буриад зоны мэддэг, дуулдаг “Тоонто нютаг”, “Улаалзай” гэх дуугаар нэрлэж, сүлд дуу болгон дуулж байх санал гаргаж байжээ. 

4. Анхны алтаргана наадамд Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Батширээт, Мөрөн, Өндөрхаан, Бэрх зэрэг сумын ардын авьяастнууд оролцсон байна. 

5. Тав дахь Алтаргана их наадамд 2002 онд ОХУ-ын Агын буриадад болж, Өвөрмонголын Шэнхээний буриадууд анх удаагаа оролцсоноор олон улсын наадам болжээ. Одоо ОХУ, БНХАУ-д суугаа буриадууд хүрэлцэн ирж дуу хуур, ёс заншил, эрийн гурван наадмын төрлөөр өрсөлддөг болжээ.

6. Язгуур урлагийн наадам, буриад түүх соёлын үзэсгэлэн, ардын гар урлалын үзэсгэлэн худалдаа, бөө мөргөлийн зан заншил, хуучны маягийн буриад монгол гэр шалгаруулалт, ганган хос морьтон, хос морин тэрэгтэн шалгаруулах төрлүүдээр явагддаг байжээ.

7. “Алтаргана -2016” наадамд урлаг соёлын 14, спортын 6 төрлийн тэмцээн уралдаан зохиогдохоор болсон байна.

8. Энэ жил шагайн наадгай төрөл шинээр нэмэгдэж байна. Шагай шүүрэх, шагай няслах, буриадуудын дунд соёл болтлоо  хөгжсөн  сээр хугалах  уралдаан ч зохиогдох гэнэ.

9. Буриадын гоо бүсгүй шалгаруулах “Дангина” тэмцээн нь үзүүштэй, дурлууштай төрөл зүйлийн нэг юм. Өөрийгөө төрөлх аялгаар зөв зохид танилцуулах, төрх царайн байдал, буриад хэл, ёс заншилын талаарх мэдлэг, хувь хүний оюун ухаан, сэтгэлийн сорил болон урлагийн төрөл бүрийн авъяас зэргээс харгалзан гоо бүсгүйг шалгаруулдаг байна. 16-20 насны охид, бүсгүйчүүд оролцох боломжтой. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.