
“Ulaanbaatar book fair 2016” олон улсын номын баярыг энэ сарын 16-17-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Энэ өдрүүдэд олон улсын соёлын үзэсгэлэн, “Ном яръя, кофе ууя”, “Уншлагын баяр”, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдтэй уулзах, ахмад зохиолчдод зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ, зохиолын дүрийн тоглолт, номын үзэсгэлэн худалдаа, хүүхдийн зургийн уралдаан, номын шагналтай тэмцээн уралдаан болохоос гадна ном хэвлэлийн байгууллагууд номоо 20-50 хувийн хямдралтай худалдах юм.Мөн иргэд өөрийн хүндэлж, хайрладаг зохиолчидтойгоо уулзан ярилцах боломжтой. Номын баярт Улаанбаатар хотын номын сангууд, Монгол Улсад суух Элчин сайдын яамд, ном эрхлэн гаргагч байгууллагууд, зохиолч орчуулагч, уран бүтээлчид, их дээд сургуулийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид оролцоно.