UBLife Logo
-

Орон нутгийн зарим зам даваагаар автомашин зорчих боломжгүй байна

Орон нутгийн зарим зам даваагаар автомашин зорчих боломжгүй байна

Ихэнх нутгаар цас орж, хальтиргаа гулгаатай, үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас Архангай аймгийн Цагаан давааны замд том оврын авто машин зорчих боломжгүй болжээ. Мөн Сэлэнгэ аймгийн Тужийн нарс, Төв аймгийн Хустайн даваа, Ногоон дов зэрэг орон нутгийн зам гулгаа ихтэй байна хэмээн Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Иймд орон нутгийг зорих гэж буй жолооч, тээвэрчид та бүхэн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, замын нөхцөлд хурдаа зөв тохируулан, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
12
3
31
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.