
БНАСАУ Хятадад ажилладаг 13 иргэнийг буцаан өгөхийг БНСУ-аас шаарджээ. Учир нь БНСУ-ын Засгийн газар өнгөрсөн баасан гарагт Хойд Солонгосын 13 иргэн орогнол хүссэн тухай мэдээлсэн юм.
БНАСАУ-ын Улаан загалмайн нийгэмлэгийн байгууллагаас мэдээлснээр Өмнөд Солонгосын “Үндэсний тагнуулын алба”-ныхан рестораны менежер болон 12 эмэгтэй ажилчныг хулгайлсан гэв. Тэдний зүгээс Сөүлийг уучлалт гуйж, буцаан явуулахыг хүсчээ. Пхеньян Өмнөд Солонгосыг дахин иймэрхүү алдаа гаргавал илүү ноцтой үр дагавар гарч, шийтгэл дагалдах болно хэмээн анхааруулсан байна. Хятадын Гадаад хэргийн сайд тус улсын 13 ажилчин хууль ёсны дагуу хил давсан тухай мэдээлж байсан. Харин Өмнөд Солонгосын Эв нэгдлийн яамны хэвлэлийн төлөөлөгч тэд өөрсдийн хүслээр улс төрийн орогнол хүссэнийг онцолжээ.

БНХАУ дахь Хойд Солонгосын ресторан