
АНУ-ын Батлан хамгаалах яам ОХУ болон БНХАУ хамтран сансрын довтолгоо хийх технологи боловсруулж байна хэмээн үзжээ.
Пентагон Орос, Хятад хоёр бусад орнуудтай нийлэн АНУ-ын сансарт бүтээн байгуулсан Үндэсний аюулгүй байдлын дэд бүтцийг сүйтгэх технологи боловсруулж байна хэмээн мэдэгдсэн юм. Америкийн сансрын хиймэл дагуулууд эл “дайны” амар олз болно гэж Пентагон санаа зовниж буй.
АНУ-ын зэвсэглэл, гэрээний биелэлтийг хянах үүрэгтэй Төрийн нарийн бичгийн туслах Фрэнк Роуз ч бас Орос, Хятадын хамтарсан сансрын хамгаалалтын системийн эрчимтэй хөгжилд санаа зовж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр “Гэсэн хэдий ч АНУ сансрын уудамд зөрчилдөөн гаргахгүйн тулд бүх чадлаараа хичээх болно. Бидний дипломат стратеги эл зорилгыг л дэмжиж байгаа. Сансрын уудамд зөрчилдөхийг хүсч байгаа хэн нэгэн байхгүй хэмээн итгэж байна” гэжээ.
Дашрамд дурдахад, энэ жил Пентагон 22 тэрбум ам.долларыг сансрын батлан хамгаалахад зарцуулах бөгөөд нэмэлт таван тэрбум ам.долларыг сансар судлалд зориулахаар төсөвлөжээ.