UBLife Logo
-

Буриадад ягаан, Эрхүүд хар бууз хийж байна

Буриадад ягаан, Эрхүүд хар бууз хийж байна

Өнгөрсөн Баасан гарагт Буриадын сошиал медиа ертөнц буузнаас болж, нэлээд шуугилаа. Вконтакте сүлжээний нэгэн хэрэглэгч олон өнгийн буузны зургийг “Би бүгдийг харсан” гэсэн тайлбартайгаар оруулж, олны анхаарлыг татсан.

Хаана, хэзээ авсан зураг гэдгээ тодотгоогүй ч өнгөт буузны зураг хэдхэн хоногийн дотор авсан лайк, шэйр нь тоогоо алдсан гэнэ. Хүмүүсийн сэтгэгдлийг харахад бууз багаасаа идэж өссөн ахмадууд ч солонгын өнгөтэй бууз анх удаагаа харж байгаа аж. Ногоон, шар, ягаан бууз харсан хүмүүс нэг хэсэг нь “Сонин юм”, “Буриадын Улаан өндөгний баярт зориулсан бууз”, “Харахад сайхан юм, харин хазахад ямар бол”, “Жинхэнэ орчин үеийн бууз” гэж бахархсан бол нөгөө хэсэг нь “Идэх хүсэл төрөхгүй байна”, “Фотошоп гэж найдья”, “Ямар балиар юм бэ”, “Үндэсний хоолыг доромжилж байна” гэж шүүмжилсэн байна.

Өнгөрсөн жил Эрхүүгийн нэгэн кафе хар бууз хийж, олныг гайхуулсан. Тэр үед тус кафений эзэн “Хүмүүс хараад энэ чинь нүүрс биш биз гээд гайхдаг. Үйлчлүүлэгчдэд их сонин байдаг” гэж ярьж байлаа. Хар бууз идэхийг хүсэгчид нэмэгдэж, зарим нь зураг авах гэж алс холоос ирдэг болсон юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
19
33
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.