![](http://www.ub.life/uploads/images/Screen%20Shot%202017-01-15%20at%203.32.45%20PM.png)
Английн BBC радиогоос iPhone гар утсыг бүх цаг үеийн хамгийн ашигтай бүтээгдэхүүн болсон тухай статистикийг танилцуулжээ. Дэлхийн түүхэнд кока кола ундаа болон виагра эм нь бүх цаг үеийн хамгийн ашигтай бүтээгдэхүүнд зүй ёсоор тооцогддог байсан юм. Өдгөө iPhone гар утасны хоёр долоо хоногийн ашиг нь виагра эмийн нэг жилийнхтэй тэнцэх болсон байна.
Ухаалаг гар утасны шинэ эрин ирснийг одоогоос 10 жилийн өмнө буюу 2007 оны нэгдүгээр сарын 9-нд Стив Жобс(тэрбээр 2011 онд нас барсан) дэлхий даяар тунхаглажээ. Харин мөн оны зургаадугаар сард анхны ухаалаг гар утас АНУ-д худалдаанд гарсан аж. Түүнээс хойш дэлхий даяар нэг тэрбумаас ч илүү iPhone борлуулагдсан гэсэн багцаа тооцоо бий. Харьцуулахад, дэлхий даяар 5 тэрбум гар утас идэвхитэй ашигладаг юм байна.