UBLife Logo
Урлаг

“Ламбугайн нулимс” дуурийг үзэхээс өмнө заавал мэдэх ёстой 9 зүйл

U
UBLife
“Ламбугайн нулимс” дуурийг үзэхээс өмнө заавал мэдэх ёстой 9 зүйл

Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурь энэ сарын 11-нд ганцхан удаа тоглогдох гэж байна. Үүнээс урьтаж эл дуурийн тухай таны мэдлэгт нэмэр болох сонирхолтой баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ.

Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурь хамгийн анх 1986 оны тавдугаар сарын 10-нд тайзнаа тоглогдож байв.

Монголын үндэсний дуурийн урын санд дэлхийн сонгодог дууриудтай эн зэрэгцэн бичигдсэн цорын ганц Монголын дуурь бол “Ламбугайн нулимс” юм.

Энэхүү дуурийг Их зохиолч Д.Нацагдоржийн “Ламбугайн нулимс” зохиолоос сэдэвлэн Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн цомнолыг бичсэн байна. Тус өгүүллэгийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон 2011 онд театрын 48 жилийн ойд зориулж шинэ тайз засалт, хувцас гоёлтойгоор шинэчлэгдэн тайзнаа тоглож байлаа.

Урлаг судлаачид зарим талаар “Кармен” дуурьтай адилтгадаг эл дуурь нь эмгэнэлт болон инээдэм хосолсон сонгодог бүтээл юм.

“Ламбугайн нулимс” нь гурван бүлэг, зургаан явдалт дуурь юм. Дунджаар 1 цаг 40 минут үргэлжилдэг.

“Ламбугайн нулимс” дуурь нээлтээ хийсэн цагаасаа хойш өнөөг хүртэл ДБЭТ-ын тайзнаас буулгүй өнөөг хүртэл үзэгчдэд хүрсээр байгаа нь энэ бүтээлийн чанар, чансааг батлан харуулж буй.

1930-аад оны Ардын хувьсгалын дараах Монгол хүрээний амьдрал, лам хүний амьдралыг харуулах энэ бүтээлээс та өнөө үеийн өнгө төрхийг ч бэлхэнээ олж харах болно.

Ирэх бямба гарагт буюу энэ сарын 11-ны 17:00 цагаас эхлэх “Ламбугайн нулимс” дуурийн тасалбар суудлын зэрэглэлээс хамаарч 10’000₮, 15’000₮, 20’000₮ үнээр худалдаалагдаж байна. Та 1900-1800 дугаар луу холбогдож тасалбарыг үнэгүй хүргүүлэх боломжтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...