"America's Next Top Model" нэвтрүүлгийн 2005 онд цацагдсан дөрөв дэхь дугаарын нэгэн зураг авалтаар оролцогчид 12 ордны дүрд хувиран зургаа авахуулж байжээ. Тэдгээр оролцогчдын зургийг "Mongolia's Next Top Model"-ийн оролцогчидтой харьцуулцгаая.
М.Анхбаярыг үхрийн байр байдлыг арай сул харуулсан гэж дүгнэсэн билээ.

Бусад оролцогчдыг бодвол хоёр дүр бүтээх байсан учраас түүнд хэцүү байсан нь тодорхой. Гэсэн ч Б.Бат-Оюун зургаа маш сайн авхуулж, бүх шүүгчдээс эерэг үнэлгээ авсан.

Шилдэг гурван оролцогчийн нэг болох Т.Номин-Эрдэнэд шүүгч М.Оргил “Мэлхий шиг сууж, мэлхий шиг харсан байна. Яг л мэлхий шиг харагдаж байна” гэж хэлсэн юм.

Оролцогч Г.Ижилцэцэг арслангийн дүр төрхийг маш сайн харуулж чадсан гэсэн магтаалыг уг зургаараа хүртсэн.

Охины ордыг 100% харуулж чадсан Ю.Балжидмаа шилдэг гурван оролцогчийн нэг болсон.

Б.Жагзмаа "Нэгэн хэвийн, ямар нэгэн зүйл дутагдаад байна" гэх шүүмжлэлийг энэ зургаараа хүртсэн юм.

Хилэнцийн ордыг харуулсан Ш.Мандхайг өөрийгөө илүү дайчлахыг шүүгчид шаардсан билээ.

"Илүү нумарсан хөдөлгөөн оруулсан бол илүү сайхан болох байлаа" гэх саналыг зурган дээрээ авсан Э.Оюунбилэг.

Шилдэг гурван оролцогчийн нэг болох Б.Цэрэндолгор шүүгчдийг гайхшруулж чадсан юм. Тэр энэ дугаарын шилдэг зургийн эзэн болсон билээ.

Б.Ану-Үжин матрын ордны дүр төрхийг бүтээсэн.

"Үлгэрийн киноны нэг кадрыг зогсоосон мэт харагдлаа" гэж Т.Сарангэрэлийг магтсан. Харин нөгөө зураг нь "America's Next Top Model" нэвтрүүлгийн түүхэн дэхь хамгийн муу зураг гэх үнэлгээг авч байжээ.
