Чамаас бусад нь өөртэйгөө төгс зохицох хэн нэгнээ аль хэдийн олчихсон юм шиг мэдрэмж төрж байсан уу? Тэгвэл ингэж бодохын өмнө энэ бүхэнд чиний ямар ч буруу байхгүй гэдгийг санаарай. Хэрвээ чи ганц биечүүдийн эгнээнд багтдаг бол дараах 7 шалтгааныг уншаад үзээрэй.
1. Чи хэт их ажилладаг
Амьдрал заримдаа чамайг завгүй байхыг шаарддаг , ялангуяа чи үгүй гэж хэлж чаддаггүй бол ч.. Харин үерхэл ихээхэн цаг , эрч хүч, сэтгэлийг чамаас хүсдэг. Чи завгүй байсан ч түүнд цаг зав гаргаж чадах уу?
2. Чи өөрийнхөө байр суурыг эрхэмлэдэг
Чи харилцаандаа хэзээ ч буулт хийдэггүй. Гэвч үерхэлд харилцан буулт хийх чадвар их нөлөөтэй. Оройн зоогонд хамтдаа явахаас эхлээд ирээдүйд үүнээс ч илүү зүйлсийг хамт хийх учраас зөвхөн өөрийн байр сууринаас биш нөгөө талаас ч хараад нэг үзээрэй.
3. Өөрийгөө хайж олох
Уйтгартай, нэгэн хэвийн амьдралаа өөрчлөхийг хүсдэг үү? Шинэ сургууль, ажил, байр гээд ямар нэг шинэ зүйл турших нь чамайг шинэ хүмүүстэй танилцах боломж олгоно. Энэ бүхэн чамд тохирох хэн нэгнийг дуудахаас гадна өөрийгөө олоход чинь туслах болно.
4. Чи зогсолтгүй бодсоор л байдаг
Mуухай бодлуудтай “найзлах” нь тийм ч таатай зүйл биш. Өнгөрсөнд болсон муу дурсамжууд тэндээ л үлдэнэ. Харин чи одоо шинэ зүйлийг хайж үзэх хэрэгтэй. Гэхдээ чи нэгэн цагт хайрлаж байсан хүнээ одоо хүртэл мартаж чаддаггүй бол эдгээр зөвлөмж тус болж мэднэ.
5.Чи яг юу хүсэж байгаагаа мэддэггүй
Ямар нэг зүйлд эргэлзэх үе хүн бүрт тулгардаг. Гэхдээ энэ тийм ч том асуудал биш. Өөрийнхөө хувьд сайнаар үнэлдэг зүйлсээ өөрчлөөд үзвэл ямар вэ? Хандлагаа өөрчилж ч болно. Магадгүй өөр өөр төрлийн болзоонд явж үзсэнээр чи яг юунаас аз жаргал мэдэрч байгаа, ямар хүн чамд тохирохыг мэдэх боломжтой.
6. Чи өөрийн галбирт дургүй
Чи өөртөө итгэх итгэлээ зан ааш, хэв маяг, алхаа гээд юугаар ч илэрхийлж болно. Гэхдээ чи өөрийн биедээ сэтгэл хангалуун байх нь хамгийн чухал. Толинд хараад өөрийн өө сэвээ л харахын оронд иогт явж, аль эсвэл дугуй унаж, биеээ чийрэгжүүлж яагаад болохгүй гэж?
7. Чиний үйлдэл чиний толь биш
Чи ганц бие байгаагийн бас нэг шалтгаан нь хэн нэгэн онцгой хүнтэй хамтдаа байгаагаар өөрийгөө хэзээ ч төсөөлдөггүй. Хүсэж л байгаа бол түүнийг бий болгох ямар нэг зүйл хий. Болзоонд яв, кафе, цэцэрлэгт хүрээлэн эсвэл шөнийн цэнгээний газар оч. Хэрвээ тэнд хэн нэгэн хүн чамд таалагдах юм бол өөрийгөө түүнд зоригтой танилцуул.
Өөртөө итгэлтэй байгаарай! Амжилт.