UBLife Logo
-

“Өргөн уудам тал нутаг ба Алтайн нуруу” үзэсгэлэн Японд

“Өргөн уудам тал нутаг ба Алтайн нуруу” үзэсгэлэн Японд

Японы зураач Игүчи Масарүгийн “Өргөн уудам тал нутаг ба Алтайн нуруу” уран зургийн үзэсгэлэн тавдугаар сарын 29-нд Японы Нийгата хотын Чисокү үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ. Игүчи Масарү Монгол орны байгаль, хүн ардын талаар олон жил бүтээл туурвиж байгаа уран бүтээлч. Энэ удаагийн үзэсгэлэнгээ Монгол, Япон улсууд дипломат харилцаа тогтоосны 45 жил, Нийгата хотод Монголын Өргөмжит консулын газар байгуулагдсаны 10 жилийн ойд зориулан гаргажээ.

Үзэсгэлэнд нийт 50 бүтээл тавигдсан бөгөөд Игүчи Масарү “Би Монголд хайртай. Энэ орны байгаль, соёл урлаг, зан заншилд дурласан. 2004 оноос хойш жил бүр Монгол очиж байна. Сүрлэг өндөр Алтайн нуруу, зах хязгаар нь үл харагдах хээр тал. Энд амьдардаг монголчуудын  зургийг хараад япончууд Монголын талаар ойлгож, мэддэг болоосой гэж хүсч байна” гэж сэтгүүлчдэд ярьжээ.“Өргөн уудам тал нутаг ба Алтайн нуруу” үзэсгэлэн долоодугаар сарын 7 хүртэл үргэлжинэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
41
40
28
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.