Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Сонгуулиас өөр ЧУХАЛ үйл явдал буюу МАЗААЛАЙ хиймэл дагуул өнөөдрөөс үүргээ гүйцэтгэнэ

Сансрын тойрог замд Монгол Улсын төрийн дуулал эгшиглэнэ



Монгол Улсын анхны хиймэл дагуул болох "Мазаалай" өнөөдөр Олон улсын сансрын станцаас задгай сансарт чөлөөлөгдөж, тойрог замдаа орж, төрийн дууллаа эгшиглүүлэн үүргээ гүйцэтгэж эхлэх гэж байна.



Уг хиймэл дагуулыг МУИС, Япон улсын Кюүшюүгийн технологийн институттэй хамтран “BIRDS” төслийн хүрээнд бий болгожээ. Монгол улсын их сургуулийн багш, судлаач Эрдэнэбаатар, Төртогтох, Амартүвшин нар уг хиймэл дагуулыг гардан бүтээсэн аж. Энэ нь ЮНЕСКО болон Япон Улсын Засгийн газрын ивээл дор хэрэгжиж буй “Joint Global Multi-Nation Birds” төсөл нь сансарт гарцгүй улс орнуудыг дэмжин анхны хиймэл дагуулаа бүтээж тойрог замд оруулахад нь туслах олон улсын төсөл юм.



Манай “Мазаалай” тойрог замдаа орсноор шинжлэх ухааны болон технологийн хэд хэдэн шинэ туршилтыг хийх юм. Үүнд, нисэж буй орчныхоо агаарын нягт, цацраг идэвхийн байдлыг тодорхойлох, хиймэл дагуулын байрлалыг оролцож буй орнуудын газрын станцын тусламжтайгаар тодорхойлж сүлжээ зохион байгуулах, соронзон бүртгэгч болон хурдан камерын тусламжтайгаар пассив навигаци хийх бөгөөд 100 метрийн нарийвчлалтай зураг авч илгээх юм.

Монгол Улс өөрийн хиймэл дагуултай болсноор бие даасан сансрын судалгаа хийх, нутаг дэвсгэрийнхээ илүү нарийвчилсан зураглал гаргах, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх зэрэг үүргүүдийг гүйцэтгэх ач холбогдолтой. Газрын гадаргаас 400 километр орчим зайнд байрлах хиймэл дагуултай манай судлаачид өдөрт 5-6 удаа холбогдож мэдээлэл авах боломжтой юм байна.

Хамгийн их уншилттай
1
3 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
20 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Уржигдар
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
13
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.