Урьдчилсан дүнгээр нэр дэвшигч Х.Баттулга тэргүүлж байна
М.Энхболд 400 мянга гаруй, Х.Баттулга 500 мянга гаруй санал аваад байна
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг тодруулах дахин санал хураалт өнөөдөр 07:00 цагт эхэлж 22:00 цагт дууслаа. Яг одоо 22:50 цагийн байдлаар нийт санал өгсөн хүний тоо нэг сая давж, цагаан сонголт хийсэн хүний тоо 90 мянга орчимд хүрсэн байна.
СЕХ-ноос 1386 хэсгийн хорооны мэдээллийг одоогийн байдлаар дамжуулж буй. Одоогоор МАН-ын нэр дэвшигч М.Энхболд 400 мянга гаруй , АН-ын нэр дэвшигч Х.Баттулга 500 мянга гаруй санал авчээ.
Төв аймгийн хэмжээнд бүх автомат машин саналын хуудсын бар код нь дутуу хэвлэгдсэнээс саналын хуудсыг тоолохгүй асуудал үүссэнийг эс тооцвол одоогоор Сонгуулийн ерөнхий хороонд техникийн сааталтай холбоотой гомдол бага байгаа аж.