Жил бүр хөгжим сонирхогчдын хамгийн хүсэн хүлээдэг арга хэмжээ болох Плэйтайм наадам хэсэгхэн хугацааны дараа "Escape" хамтлагийн тоглолтоор эхлэх гэж байна. Энэ жил тус наадмын гол тайз болох "Playtime" болон электроник хөгжмийн "Нааглихац" тайзаас гадна жазз голлох "La Vie En Rose" асар засагдсанаараа нэн онцлог.

Энэ жил "Нааглихац" тайзан дээр Bilgudei, Enkoolion тэргүүтэй Монголын шилдэг DJ нар сэт тоглоно.
Харин "La Vie en Rose" асарт өдрийн турш жазз тоглолт үзэж болохоос гадна оройн цагаар кино гаргана. Мөн фото үзэсгэлэн, сонирхолтой хамтлаг, дуучдын тоглолт, хөгжөөнт тоглоом зэрэг төрөл бүрийн арга хэмжээ болох аж.

Мэдээж хүнсний зэрэг төрөл бүрийн үйлчилгээний мухлаг бий.

Плэйтаймыг зоригчдын "дотно танил" Waldo асар одоогоор хүнгүй байна.

