Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ШУУРХАЙ: Түймрийн 70-80 хувь нь иргэдийн хайхрамжгүй байдлаас үүджээ

Түймрийн 16 голомтод 700 албан хаагч, 30 машин техник ажиллаж байна.



 

  • Өнөөдөр 10:00 цагаас ойн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайдын өрөөнд Улсын онцгой комисс хуралдаан зарлажээ.
     
  • Түймэр унтраах ажлыг Шадар сайд У.Хүрэлсүх ахлан зохион байгуулж байгаа бөгөөд өчигдөр Төв аймгийн Батсүмбэр суманд ажиллажээ. Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Төв аймгийн түймрийн голомтод ажиллажээ.
     
  • Онцгой байдлын ерөнхий газрын сүүлд буюу өчигдөр оройны байдлаар мэдээлснээр улсын хэмжээнд 21 түймэр гарснаас тав нь хүн, хүч хүрэх боломжгүй ой хөвчид дэгджээ.
     
  • Одоогоор түймрийн 16 голомтод ОБЕГ-ын болон орон нутгийн нийт 700 албан хаагч, 30 машин техник ажиллаж байгаа. Төв аймгийн Батсүмбэр суманд хамгийн олон буюу таван түймэр асч байна.
     
  • Түймрийн 70-80 хувь нь хүний хүчин зүйлээс, аялал зугаалгаар яваа иргэдийн хайхрамжгүй байдлаас үүджээ.
     
  • Иргэд, аж ахуй нэгж байгууллагуудаас Онцгой байдлын байгууллагын албан ёсны хандивын данс байвал өгөөч гэсэн хүсэлтүүд ирсээр байгаа тул Онцгой байдлын ерөнхий газраас, хүлээн авагч Онцгой байдлын ерөнхий газар,  нэмэлт санхүүжилт нэрээр ТӨРИЙН САНГИЙН 100900031405 ТООТ дансанд хандивыг хүлээн авахаар боллоо.
     
  • Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил тухайн түймэр гарч буй сум, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудыг түймэр унтраах ажиллагаанд татан оролцуулахыг Онцгой байдлыг газрын дарга болон сумдын удирдлагуудад үүрэг болгожээ.
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
3 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Хойд Солонгосын суртал ухуулгын мастер таалал төгслөө
2
4 цагийн өмнө
SHINee хамтлагийн Taemin албан ёсны фэн клубийнхээ нэр, логог зарлалаа
3
5 цагийн өмнө
"Baby Reindeer" цувралын нөлөөгөөр эрчүүдийн хүчирхийлэлд өртсөн гэх дуудлага эрс өсжээ
санал болгох
1
12 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Өчигдөр
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
9
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.