UBLife Logo
-

“Оргил” худалдааны төвийн зүүн талын авто замыг 23:00 цагаас хаана

“Оргил” худалдааны төвийн зүүн талын авто замыг 23:00 цагаас хаана

Сүхбаатар дүүргийн 100 айлын Сэлбийн гүүрийн хойд талын явган хүний зам, Хан-Уул дүүргийн “Оргил” худалдааны төвийн зүүн талын авто зам, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Шинэ драгон төвийн ард авто зам болон Баянзүрх дүүргийн “Хүүхэд СОС” төвийн урд авто замын гэмтэлтэй сувагчлал сэргээх ажлыг өнөөдрийн 23:00 цагаас энэ сарын 24-ний 06:00 цагийн хооронд хийнэ. 

Энэ хүрээнд дээрх хугацаанд  Хан-Уул дүүргийн “Оргил” худалдааны төвийн зүүн талын авто замын 1 дүгээр эгнээг түр хаах юм. Мөн Саппорогийн уулзварын зүүн урд талын авто зам дагуу дулааны шугам шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөөд байна. 

Уг ажлыг энэ сарын 24-нөөс ирэх сарын 6-ны хооронд хийх бөгөөд дээрх хугацаанд Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг хаах юм гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
28
19
13
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.