Дээр үед дугуй булант цайгаар үхэр авдаг байсан гэх домог шиг яриаг та сонсч л байсан биз дээ. Цайны хэрэглээ ихтэй учраас монголчууд өнгөрсөн зууны эхээр дугуй булант цайгаараа наймаа, арилжаа хийдэг байж. Тэгвэл бөмбөрцгийн булан бүрт одоог хүртэл дугуй булант цайнаас ч хачин зүйлсээр арилжаа, наймаа хийсээр л байна. Тухайлбал, Италид пармезан бяслагийг банкны барьцаанд авдаг гэнэ. Ингээд хачирхалтай зүйлсээр хаана наймаа хийдэгтэй хамтдаа танилцъя.
ДУГУЙ БУЛАНТ ЦАЙ
Хаана: Төв Азийн орнууд болон Монгол , Төвд, БНХАУХэзээ: 1800-аад оноос 1935 он хүртэлҮнэ цэнэ: Цайны навчны чанараас хамаарч үнэ өөрөөр тогтдог байсан. Бидний нэрлэж заншсан дугуй булант цайг Ази даяар валют болгон ашигладаг байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны өмнө буюу 1935 он хүртэл цайгаар наймаа хийдэг байсан аж. Дугуй булантаараа тоосгоноос эхлээд мал хүртэл худалдан авдаг байв. Мөн л ийм аргаар татвар төлдөг байсан баримт бий. Цай нь ханиад эмчлэхэд тустайгаас гадна хоол хүнс хомс байхад идэж болно гэж үздэгээс эрэлттэй байсан бололтой. Тиймээс Монгол, Сибирь, Төвд зэрэг газарт зоосноос илүү ашигладаг байсан аж.
ПАРМЕЗАН БЯСЛАГ (Пармижано - Режано)
Хаана: Италийн хойд хэсэгт, Эмилия-Романья бүс нутагтХэзээ: 1953 оноос өдийг хүртэлҮнэ цэнэ : Нэг дугуй бяслаг 300 ам.доллартай тэнцдэг
Пармезан бяслагийн нэг төрөл болох Пармижано - Режаног хийхийн тулд хоёр жил шаарддагдаг юм байна. Тиймээс ч дээрх бяслагийг “Пармезан бяслагийн ханхүү” ч гэж нэрлэдэг болов уу. Эл бяслагийг Италийн хойд хэсэгт Эмилия-Романья бүс нутагт ихэвчлэн хийдэг гэнэ. Тиймээс Италийн “Banco Emiliano” банк нэг хүрд бяслагийг 300 ам.доллараар үнэлж, барьцаалан фермерүүдэд иргэдийн зээл олгодог юм байна.
РАЙ ЧУЛУУ
Хаана: Микронезийн холбоот улсын Япын аралХэзээ: МЭӨ 500 оноос өдийг хүртэл Үнэ цэнэ: Чулуу бүр өөрийн гэсэн үнэ цэнэтэй, өвөрмөц утгатай
Рай гэж голдоо нүхтэй яг л диск шиг харагдах том хэмжээтэй шохойн чулуу юм. Микронезийн холбоот улсын Япын ар дээр энэхүү чулууг валют болгон ашигладаг. Үнэ цэнийг нь тооцохдоо тухайн чулууг тээвэрлэх явцад нас барсан хүний тоогоор хэмждэг. Олон хүн нас барсан байх тусам үнэ цэнэ нь өсдөг. Энэхүү чулууны гүйлгээг гэрээ байгуулах замаар хийдэг. Үнэт цаастай тун ойролцоо юм. Япын арлынхан энэхүү чулууг гэрлэлт болон улс төрийн гэрээ байгуулах гэх мэт 666 үеэр түлхүү хэрэглэдэг юм байна.
ГАР УТАСНЫ МИНУТ
Хаана: Кени, Танзани , Афганистан , Өмнөд Африк, Энэтхэг, Мозамбик, Египет* Румын, АлбаниХэзээ: 2011оноос одоог хүртэл Үнэ цэнэ: Солилцож, худалдан авч буй барааны үнэ цэнэтэй тэнцүү
Египет , Нигери, Гана зэрэг улсад үндэсний валютын ханш унаж, инфляци гаарч байгаа. Тиймээс хүмүүс гар утасны минутын арилжааг эхлүүлжээ. Яг л бидний нэгж илгээдэгтэй адилаар ярианы минутын эрхийг бусад хүний утас руу шилжүүлж болдог “Airtime” үйлчилгээг ашиглаж, наймаа хийдэг юм байна. Ихэвчлэн жижиглэнгийн бараа арилждаг.
ХЯСААН МӨНГӨ
Хаана: Соломоны бүлэг арлын Ланга Ланга арал Хэзээ: МЭӨ 1200 оны үеэс хясаан мөнгийг ашиглаж эхэлсэн гэж археологчичид үздэг. Одоог хүртэл эл хясаан мөнгөөр тус у=арлынхан наймаа арилжаа хийдэг гэнэ. Үнэ цэнэ: Нэг хясаан мөнгө 1000 соломон доллар буюу ойролцоогоор 88 евротой тэнцдэг.
Хясаагаар гоёл чимэглэл хийх ба үүгээрээ мал, газар нутаг худалдан авч болдог. Түүнчлэн хуримын инж болгон өгөх тохиолдол ч байдаг гэнэ. Орон нутгийн иргэд жуулчдад энэхүү хясаагаар хйисэн эдлэлийг борлуулж, мөнгө олдог гэнэ. Ингээд зэргэлдээ арлаас бараа бүтээгдэхүүн худалдан авдаг юм байна. Хясаа улам ховордож буй учраас үнэ цэнэ нь өссөөр байгаа гэнэ.
ЛОНХНЫ БӨГЛӨӨ
Хаана: КамерунХэзээ: 2005Үнэ цэнэ: Нэг ам.долларКамерун улсын шар айрагны үйлдвэр борлуулалтаа нэмэх зорилгоор лонхны бөглөөнд сугалаа байрлуулж эхэлжээ. Тэдний өрсөлдөгч үйлдвэр яг ижил арга ашигласан гэнэ. Үр дүнд нь бараг бөглөө болгонд сугалаа нааж эхэлжээ. Энэхүү сугалаанд үнэгүй шар айраг уух эрхээс эхлээд спорт машин хүртэл багтаж байсан аж. Тухайн үед шар айрагны үнэ 1 ам.доллар байсан учраас хүмүүс лонхны бөглөөгөөр солилцоо хийж эхэлжээ.