Итгэхэд хэцүү ч Холливудын үзэсгэлэнт жүжигчдийн нэг Холли Берри өнөөдөр 51 нас хүрлээ. Өвөрмөц төрх, үнэн авьяастай энэ жүжигчин гоо сайхны бэлгэ тэмдэг байсан, одоо ч хэвээр байна. Ингээд Холли Берригийн амьдралын дүрмийг танилцуулья.

“Дэлхий дээр хэдэн тэрбум эмэгтэй амьдарч байгаа ч тэдний хамгийн тачаангуй бүсгүйгээр намайг шалгаруулсан”“Тиймээ, би өөрийгөө дэлхийн хамгийн халуун бүсгүй гэж боддог. Энэ хэргэмдээ дуртай. Гэхдээ эмэгтэй хүн бүрт хамгийн халуухан, тачаангуй болох үе байдаг. Тиймээс би энэ хэргэмээ дэлхийн бүх эмэгтэйчүүдтэй хуваалцаж байна”

“Хүүхдээ хайрлах хайр гэж юу байдгийг үзэхээсээ өмнө би хайр дурлалыг огт ойлгодоггүй байжээ”“Ээж минь надад “Хичээж зүтгэ”, “Өөрийгөө хөгжүүл”, “Үгүй гэж хэзээ ч бүү хариул” гэж сургадаг байсан”

“Оскарын шагнал авсан шөнө нь би шагналаа орондоо авч ороод илж таалж өнгөрөөсөн”“Залуу охидууд жүжигчин болох юмсан гэж ярихыг сонсоод би “Яах юм? Оронд нь найруулагч бол. Эсвэл бизнес сургуульд сураад кино студи удирдаж сур гэж хэлдэг. Учир нь киног бүтээдэг жинхэнэ хүмүүс дэлгэцний ард байдаг”

“Дэлхий дээр хамгийн их байдаг айдас бол хүн өөрийн жинхэнэ төрхөөс эмээдэг айдас”“Баярлаж талархсанаа илэрхийлэх ёстой хэдэн эр бий. Харин бусад эрчүүдийг би харамсах юмгүй мартах ёстой. Юунд нь ч харамсах билээ дээ”

“Миний тухай шар хэвлэлээр гарсан бүхэнд итгэвэл би энэ хотын хамгийн завхай хүүхэн болж хувирна”“Эр хүн миний хувьд бялуун дээрх жимс гэсэн үг. Харин бялуу нь би өөрөө. Бялуу дангаараа байсан ч амттай сайхан. Дээр нь жимс байхгүй байсан ч гэсэн”

“Надад богино үс таалагддаг. Арчлахад ч амар. Эмэгтэйчүүдэд урт үс хэрэгтэй гэж хэн нэг нь худлаа ухуулсан юм шиг санагддаг”“Жил бүр нүүрэн дээр минь шинэ үрчлээс нэмэгдэж байгааг би тоодоггүй. Яагаад гэвэл энэ үрчлээ намайг Холли хэвээр байлгаж байгаа юм”

“40 нас хүрэхдээ би юу ч мэдрээгүй”“Нас ахиад би эмэгтэйчүүд будаг шунх бага хэрэглэх тусмаа залуу харагддагийг мэдэрсэн”

“Хэзээ хамгийн их инээсэн, хамгийн их идсэн, хамгийн их баяртай байснаа эргэн санахаар бүгд “Die Another Day” киноны зураг авалт дээр тохиолдсон байдаг”“Намайг хүмүүс хөөрхөн, сайхан гэж нэрлэдэг нь миний амьдралд юу ч авчраагүй. Гоо үзэсгэлэн гэдэг үнэн хэрэгтээ утгагүй зүйл”

“Хүн өөрийнхөөрөө байх нь л хамгийн чухал”“Хэрэв чи ялагдаж чаддаггүй бол ялж чадахгүй гэсэн үг”

“Амьтангүйгээр би амьдралаа төсөөлж чадахгүй”“Гэрийнхээ дээвэр дээр гараад амьдралд минь юу тохиолдож байсныг бүгдийг нь чанга хашгармаар санагдах үе бий. Бусад хүн миний алдаанаас суралцаасай”

“Амьдралын булчин шөрөмс бэрхшээлийг даван туулахад суудаг”“Аливаа хүний гадаад төрх амьдралынх нь хэв маягаас шалтгаалдаг. Би хэзээ ч тамхи татаж, архи, хар тамхи хэрэглэж байгаагүй. Үр дүн нь миний нүүрнээс харагдаж байгаа байх”

“Загвар, брэндэд ухаан алдан дурлах, дууриах хэрэггүй. Жишээ нь, надад нэг хямд загварын жинс таалагддаг. Дуртай өмд байж байхад брэнд авах гэж хэд дахин илүү мөнгө төлөх ямар хэрэгтэй гэж”

“Хэрэв чи арилжааны кинонд тоглоод байвал сэтгэлээ алдана. Артхауст шилжвэл чамайг бүгд мартана. Энэ хоёрын хооронд тэнцвэрийг нь олж явахад жүжигчин хүнд хэцүү. Харин би чадаж байгаа”“Амьдралдаа маш олон алдаа хийсэн ч би засрашгүй романтик хэвээр үлдсэн”