Өвлийн улиралд үс арчилгааны доорх 10 зөвлөмжийг өдөр тутамдаа дагаж, хэрэгжүүлснээр таны үс улирлын турш эрүүл, чийглэг байх болно.
1. Заавал малгай өмсөж хэвшээрэй
Гадаа гарахдаа тогтмол малгай өмсөх нь үсийг хүйтэнд гэмтэж хугарахаас сэргийлээд зогсохгүй орчны бохирдлоос хамгаалдаг.
2. Үсээ тогтмол чийгшүүлээрэй
Өвлийн улиралд хуурай үстэй тэмцэх гайхалтай аргыг мэдмээр байна уу? Чийгшүүлэгч хэрэглээрэй. Өрөөний халаалт нь таны гэрийн агаарыг маш хуурай болгож, үсний чийгийг татдаг.
3. Тодорхой давтамжтай үсээ тайрах
Дөрвөөс найман долоо хоног тутамд үсээ тайруулах нь үсний эрүүл мэндийг сахиж, үсээ гялалзсан харагдуулах хамгийн сайн арга юм. Та үсээ тогтмол үзүүрээс нь тайрснаар үсийг салаалахаас сэргийлж чадна.
4. Усанд орохдоо усны температурыг бууруул
Өвөл уур савссан халуун усанд орох нь хэдий сайхан ч энэ нь таны үсийг хуурайшуулж, хэврэг болгодог. Үсээ бүлээн усаар угааж, хүйтэн усаар зайлж хэвшээрэй.
5. Халуун индүү, сэнснээс зайлсхийгээрэй
Хүйтэн саруудад үс хэврэг болдог тул аль болох халуун индүү, сэнснээс зайлсхийх нь дээр. Эдгээр нь таны үсний чийгийг бууруулж, хугарах магадлалыг нэмэгдүүлдэг.
6. Нойтон үстэй гэрээсээ бүү гар
Өвлийн улиралд нойтон үстэй гадуур гарах нь үсийг хөлдөж, хугарахад хүргэдэг.
7. Үсэнд тэжээл өгөх нэмэлт тос, бүтээгдэхүүн хэрэглэх
Арган тос, коконатын тос зэрэг үсэнд тэжээл өгч чадах нэмэлт бүрээгдэхүүн хэрэглэхийг хичээгээрэй.
8. Аль болох чийгшүүл
Өвлийн үс арчилгааны хамгийн чухал чийгшил чийгшил бас дахин чийгшил юм. Шампуниар угаасны дараа үргэлж өндөр чанартай ангижруулагч хэрэглэхээ мартуузай.
9. Долоо хоног бүр үсний маск хэрэглэхийг дадал болгоорой
Долоо хоног тутмын нүүрний маск нь эрүүл арьсанд зайлшгүй шаардлагатай байдаг шиг тогтмол үсний маск тавих нь хуурай, гэмтсэн үсэнд мэдэгдэхүйц өөрчлөлтийг авчирна.
10. Үсээ ойр ойрхон угаахаас зайлсхий
Үсийг өдөр бүр угаах нь муу гэж та хаа нэгтэйгээс сонсож байсан уу? Тэгвэл энэ нь үнэний ортой. Үсийг гэмтэхээс хамгаалж байдаг тослогийг өдөр бүр угааснаар хуурайшиж, хугарахад хүргэдэг байна.